Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛЯСКИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ЗАМ, НЕФТЬ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ЭВДЭРЧЭЭ


 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөсний дараа Аляскад онц байдлын горим тогтоосон байна.

Хүмүүс амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн тухай мэдээ одоогоор ирээгүй байна. Газар хөдлөлтийн голомт тус муж улсын томоохон хот болох Анкорижоос  хойш 13 километрт байжээ.

Эхний түлхэлтийн дараа олон арван удаа хүч султай чичирхийлэл болсон байна.  Дэд бүтэцэд сүрхий хохирол учирч, хэд хэдэн байшин барилгын хананд цууралт үүсчээ. Анкориж хот  болон түүний захын дүүргүүдийн 20 мянга орчим оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна. Зарим зам хаагдаж, нефть дамжуулах хоолойн ажиллагааг зогсоожээ.  Сургуулиуд мягмар гараг хүртэл  хичээллэхгүй гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус муж улсад онцгой байдлын горим зарласныг хэвлэлд дурдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан