Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
М.Саруул-Эрдэнэ Уна Чапман Кокс сангийн шагнал хүртлээ

Төрийн Департаментын Гадаад Харилцааны Сургуулийн шилдэг 4 багшийн нэгээр  АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилэн М.Саруул-Эрдэнэ шалгарлаа.   Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургууль нь 170 мянга гаруй дипломатад 800 орчим хичээл ордог түүний 70 нь 70 өөр хэлний хичээл.  Уна Чапман Кокс сангаас энэ шагналыг жил тутам олгодог юм. Энэ шагналыг зөвхөн оюутнуудын санал тодорхойлолтоор олгодог болохоор "шударга шагнал" гээд багш нар их дуртай байдаг юм. Оюутнууд нь М.Саруул-Эрдэнэ багшийнхаа хичээлийг өндөр үнэлж түүнд энэ эрхэм шагналыг хүртээжээ.

 

Дари, Испани, Вьетнам, Монгол дөрвөн хэлний багш шилдгээр шалгарсан

Шагнал гардуулах ёслолд гэр бүлийг нь заавал оролцуулдаг юм байна. Учир нь гайгүй сайн ажил хийхэд гэр бүлийнхний хүчин зүтгэл нэн чухал гэж үздэг ажээ. Том хүү бага ангийн багш, бас нэг над шиг хэнхэг юм, хүүхдүүдээ орхиод ирж чадсангүй, бэр маань гэр бүлээ төлөөлж ирэв.

Кокс сангийн Удирдах Зөвлөлийн гишүүдтэй

2 Сэтгэгдэл
Ёстой мундаг. Баяр хүргье.Тэр хүү яасан гоё үстэй юм бэ.
Ёстой мундаг. Баяр хүргье.Тэр хүү яасан гоё үстэй юм бэ.
Хамгийн их уншсан