Доллар (USD)

Улаанбаатар

Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ийн титэм зүүлээ

Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотод өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Мексикийн мисс Ванесса Понсе тодорч гоо сайхны оргил болсон энэхүү тэмцээний титмийн эзэн боллоо. Тэрбээр Топ 12-т Америк тивийн оролцогчдоос шалгарсан юм.

“Miss World 2018”  тэмцээний Топ 5-д Беларус, Ямайк, Мексик, Уганда болон Ази тивийн тэргүүн гоо бүсгүй Тайландын миссүүд шалгараад байсан. Тэгвэл титмийн эзнээр 26 настай Мексикийн Ванесса Понсе тодорлоо.

 

Miss World 2018

Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Өнөөдрийн финалын шалгаруулалтад зөвхөн 30 нь шалгаран үлдсэн бөгөөд харамсалтай нь Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй.

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Э.Энхриймаа энэ удаа явцын шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Тэрбээр зорилго гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчийн нэг байв.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын миссүүд “Miss World”-д амжилттай оролцож, титмийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болсон.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан