Доллар (USD)

Улаанбаатар

Татьяна Фельгенгауэр "Time" сэтгүүлийн онцлох хүнээр шалгарлаа

“Тайм” сэтгүүлийн шалгаруулалтаар “Оны хүн” болсон сэтгүүлчдийн жагсаалтад “Эхо Москвы” радиостанцын ерөнхий эрхлэгчийн орлогч Татьяна Фельгенгауэр оржээ. Сэтгүүлийн сайтад ингэж бичсэн байна.

 Мэргэжлийнхээ үйл ажиллагаанаас болоод хохирсон сэтгүүлчид энэ жил “Оны хүн” болжээ. Амь үрэгдсэн сэтгүүлч Жамаль Хашкужи, “Rappler” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Мария Ресса, Мьянмад лалын шашинт рохинжуудыг гэсгээж байгааг мөрдөн шалгаснаасаа болоод шоронд ял эдлэж буй Ройтейрс агентлагийн ажилтнууд жагсаалтад бас орсон байна.

 Татьяна Фельгенгауэр  2017 оны аравдугаар сард  редакцийн байрандаа халдлагад өртсөн юм. Орос, Израилийн иргэн Борис Гриц гэгч  “Эхо Москвы” радиостанцын байранд ирж, перцийн хийгээр хамгаалагчийг ухаан алдуулаад,  сэтгүүлч эмэгтэйг эрэн, түүний хоолойн тус газар  хутгалжээ.  Хүндээр шархадсан Татьяна  эмнэлэгт хүргэгдэж, гэхдээ хэдэн долоо хоногийн дараа ажилдаа буцаж орсон байна. Грицийг сэтгэцийн эмнэлэгт хэвтрүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан