Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британийн хатан хааны гэр бүлийн зул сарын бэлэг

 

Хэд, хэдэн цайз, дахин давтагдашгүй үнэт эдлэл, хосгүй урлагийн бүтээлүүдийг эзэмшдэг ойролцоогоор 500 сая ам.долларын хөрөнгөтэй гэр бүл зул сарын баяраар бие, биедээ ямар бэлэг өгдөг бол? Энэхүү асуултын хариултыг Америкийн Vogue сэтгүүл олж мэдэхээр шийджээ.

Сонирхолтой нь хатан хааны гэр бүлийн гишүүд материаллаг талаасаа үнэ цэнэтэй гэхээсээ илүү хөгжилтэй, хошин бэлэг хоорондоо солилцдог гэнэ. Жишээ нь өнгөрсөн жил Меган Маркл хатан хаан II Элизабетад дуулдаг үхэр зусаг бэлэглэжээ. Энэхүү тоглоом нь зөвхөн хатан хаанд төдийгүй түүний хайртай корги үүлдрийн нохдод маш их таалагдсан байна. Тэр ч бүү хэл түүний ноход хатан хаанаас бэлгийг нь хулгайлахыг оролджээ.

Харин Кейт Миддлтон хатан хааны гэр бүлтэй хамт анхны зул сарын баяраа тэмдэглэхдээ эмээгийнхээ тусгай жороор "чатни" хэмээх сүмс бэлтгэж, хүн бүхнийг дайлсан байдаг. Түүнчлэн хунтайж Харри хатан хаанд нэгэн удаа "Ain't life a bitch" гэсэн хошин бичигтэй шүршүүрийн малгай бэлэглэж байжээ.

Гэхдээ зөвхөн хатан хаан л ийм хөгжилтэй бэлэг авдаг гэвэл эндүүрэл болно. Vogue сэтгүүлийн мэдэгдсэнээр Кейт Миддлтон нэгэн удаа хунтайж Харрид "Grow Your Own Girlfriend" нэртэй, усанд хийхэд хэмжээ нь томордог эмэгтэй хүний хэлбэртэй тоглоомыгбэлэглэж байжээ (мэдээж хэрэг Меган Марклтай учрахаас өмнө).

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан