Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОНАЛД ТРАМПЫН ИРАК ДАХЬ ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэргий Меланиагийн хамт Ирак руу гэнэтийн айлчлал хийн Аль Асад дахь АНУ-ын нисэх хүчний баазад зочлон цэргийн албан хаагчидтай уулзжээ. Тэрээр энэ тухай “Твиттер” хуудсандаа, “Меланиа бид хоёрт Иракийн Аль Асад дахь эрэлхэг дайчидтайгаа уулзах завшаан тохиолоо. АНУ-ыг бурхан ивээх болтугай!” гэж жиргэсэн аж.

Сэтгүүлчидтэй уулзахдаа Доналд Трамп Иракаас цэргээ гаргах бодолгүй тухайгаа мэдэгджээ. Тэрээр Ирак дахь баазаа АНУ Сири дахь ажиллагаанд бэлдэх, “Исламын улс” террорист бүлэглэлтэй хийх тэмцэлд ашиглана гэсэн байна. 

“Associated Press” агентлагийн тэмдэглэснээр, энэ нь АНУ-ын төрийн тэргүүнүүдийн Иракт хийж буй зургаа дахь айлчлал аж. Түүнээс өмнө Иракт Барак Обама, бага Жорж Буш нар хүрэлцэн ирж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан