Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рианнагийн Гэгээн Валентины баярын шинэ дотуур хувцасны загвар

Робин Рианна Фэнти (англ. Robyn Rihanna Fenty, 1988 оны 2 сарын 20-нд төрсөн) буюу та бидний мэддэгээр Рианна нь алдартай R'nB дуучин юм. Тэрээр Барбадосын Сэйнт Майклд төржээ. 16 настайдаа АНУ-руу нүүсэн бөгөөд тэнд продюсер Эван Рожэрстэй танилцаж, алдарт Жэй-Зигийн Дэф Жэм Рэкордингсийн уран бүтээлч болжээ. 2005 онд тэрээр өөрийн анхны бие даасан Music of the Sun хэмээх цомгоо гаргасан бөгөөд Billboard 200-д эхний шилдэг 10-т багтаад зогсохгүй цомогт багтсан Pon de Replay гэх single нь Billboard Hot 100-д эхний 10-т багтсан байна.Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох A Girl Like Me гарсан бөгөөд Billboard Album Chart-д шилдэг 5-д багтсан байна. Цаашлаад цомогт орсон түүний шилдэг US number one single SOS, шилдэг 10-т багтсан Unfaithful, Break it Off single-үүд нь гаржээ. 2007 онд Рианнагийн гурав дахь цомог Good Girl Gone Bad нь гарсан бөгөөд Biilboard 200-д 2-рт жягссан ба цомогт орсон US number one single-үүд болох Umbrella, Take a Bow болон Disturbia цаашлаад дэлхийн хэмжээний хит single Don't Stop The Music нь гарсан байна. Гурав дахь цомог нь Grammy Awards-д 9 төрөлд нэр дэвшсэн ба Umbrella дуу нь Best Rap/Sung Collaboration төрөлд түүнд Grammy-гийн шагнал авчирсан юм.

Харин энэ удаа дуучин маань Savage x Fenty брэндийнхээ хүрээнд Гэгээн Валентины баярт зориулсан дотуур хувцасны тусгай цуглуулга гаргалаа. Цуглуулгад зүрхэн хэлбэрийн хатгамалтай торон дотуур хувцас болон нэвт гэрэлтэх боди ба топ багтжээ. (https://hypebae.com/2019/1/savage-x-fenty-valentines-day-bras-underwear-rihanna)



Шинэ цуглуулгын сурталчилгааны зураг авалтад Рианна өөрөө оролцсон бөгөөд улаан хамба хилэн зүрхэн чимэглэлтэй ягаан дотуур хувцсыг онцолсон байлаа. Цуглуулга Savage x Fenty брэндийн албан ёсны вебсайт дээр 20 - 60 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байна.

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 1)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 2)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 3)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 4)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 5)

 

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 7)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 8)

Рианна Гэгээн Валентины баярт зориулан дотуур хувцасны цуглуулга гаргалаа (фото 9)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
test1 2019.04.18