Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Цалингийн 30% хувьцаагаар авах боломжтой болжээ


Хятадын эрх баригчид орон нутгийн компаний ажилтнуудад цалингийнхаа 30 хүртэлх хувийг өөрийн ажил олгогч компаний хувьцаагаар авахыг зөвшөөрлөө. Ингэхдээ тухайн хувьцаа нь заавал бирж дээр арилжигддаг байх ёстой ажээ. Үүнээс гадны компаниуд нь ажилтнууддаа хувьцааг цалин хэлбэрээр өгөхийн тухайн хувьцааг хоёрдогч зах зээл дээрээс худалдан авсан байх ёстой. Мөн цалингийн нэг хэсгээ хувьцаагаар авсан бол цаашид гурван жилийн турш өөртөө байлгах ёстой бөгөөд ажилтнууд нь арилжигдаж байгаа хувьцааны 10%-аас илүүгүйг авах боломжтой. Ажилтнуудад хувьцааг шилжүүлэх хөтөлбөрийг үнэт цаасны арилжааны компаниуд гэх мэт гуравдагч талууд удирдан хянах ёстой юм байна.

Энэ хөтөлбөр нь  иргэдийн зүгээс үндэснийхээ хөрөнгийн биржид итгэх итгэлийг нэмэгдүүлэх Хятад -ын эрх баригчдын хэрэгжүүлж байгаа шат дараалсан арга хэмжээний нэг нь ажээ. Үүнээс өмнө хөрөнгийн бирж дээр хийгдэж байгаа арилжаанаас авах шимтгэлийг буруулсан. Мөн хувьцааны биржийн гадуурх арилжааны горимын туршилтын хугацааг сунгасан, өндөр эрсдэлтэй үнэт цаасыг нээлттэй арилжаанд оруулалгүйгээр хөрөнгө оруулагчдад шууд санал болгох хөтөлбөрийг ажиллуулж эхлүүлсэн байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан