Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Л.Болд:Ж.Мөнхбатын гүтгэлэгт тайлбар хийхийг Ухнаагийн Хүрэлсүх танаас шаардаж байна

УИХ-ын гишүүн Л.Болдыг өөрийн эзэмшлийн “Богд” банкиндаа Хөгжлийн банкнаас найман сая ам.долларыг гаргуулж, харилцах дээр авсан мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ. “Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын гишүүн Л.Болд миний ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдах явдал тасралтгүй гарч байна. Үүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас Богд банкинд 30 тэрбум төгрөг хүүгүй зээлсэн” хэмээх утга бүхий гүтгэлгийг удаа дараа улс төрийн хэрэгсэл болгон ашигласаар байна. 
Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгснийхөө шагналд УИХ-ын гишүүн Л.Болд Хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авч Богд банкинд шилжүүлсэн” гэсэн утга бүхий гүтгэлгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаан болон хэвлэлийн хуралд олон нийтийн өмнө удаа дараа (хавсралт) тараасаар байна. 
Энэхүү гүтгэлэгт дурдагдаж байгаа Та болон таны Засгийн газартай холбоотой асуудал үнэн эсэх талаархи албан ёсны тайлбараа яаралтай УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаас шаардаж байна” гэлээ.

1 Сэтгэгдэл
Чиний өмнөөс яахаараа Хүрэлсүх тайлбар өгөх ёстой гэж?
Хамгийн их уншсан