Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.МӨНХБАТ БОГД БАНКТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ

 

Ж.Мөнхбат Богд банктай холбоотой баримт дэлгэлээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд зайлшгүй тайлбар хийх шаардлага байна гээд  “Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд миний нэрийг дурдаж намайг Богд банкны талаар худал мэдээлэл тараасан гэж хэллээ.  Тиймээс би үүнд няцаалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Л.Болд гишүүний хувийн компани болох Богд банк  нь Хөгжлийн банкны  30.8 тэрбум төгрөгийг харилцах банк  дээрээ байршуулж байна гэдэг мэдээллийг одоогоос сар орчмын өмнө хэлж байсан. Би ч гэсэн үүнээс өмнө буюу тухайн үед найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар “Богд” банкны талаар  ярьж байсан.
 
Яагаад гэвэл намайг ЗГХЭГ-ын дарга байх үед Богд банк дээрээ 150 сая ам.долларын бонд гаргах зориулалтаар байршуулах асуудлыг Засгийн газар дээрээ дэмжээд өгөөч” гэж хэд хэдэн удаагийн уулзалт хийж байсан юм. Л.Болд гишүүний энэ санал дэмжигдээгүй. Тиймээс надад буруу зөрүү зүйл санаж явж магадгүй.
 
Харин би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дахин “Богд банк дээр 8 сая ам.доллар үнэн юм билээ” гэдгийг хэлсэн. Үүнийг хэлсний төлөө Л.Болд гишүүн над руу “Чиний цуст алуурчин гэдгийг нотолно” гэж орилсон. Надад тийм алхам байтугай бодол ч орж ирэхгүй. Хүн гүтгэх хуультай. Тиймээс би Л.Болд гишүүний Богд банкинд Хөгжлийн банкнаас мөнгө байршиж байгаа нь үнэн гэдгийг баримтаар нотолж байгаа. Богд банк хадгаламж авах эрхгүй аж. Тиймээс харилцах данс дээрээ байршуулж байгаа. Би Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн байгаа. Шүүх нотлох байх.

Өнөөдөр Монгол Улсыг шинэ өөрчлөн байгуулалтад уриалж байгаа энэ гишүүн их хэмжээний мөнгийг банкиндаа байршуулсан. Ийм хүн ард түмний талд дуугарч чадах уу” гэлээ.

3 Сэтгэгдэл
энэ хулгайч одоо юу гэж хуцсан ч ард түмэн эргэлт буцалтгүй тэмцэлд зангидсан гар шиг тэмцэнэ энэ хулгайч зүгээр ажиллаж бн байгууллагыг татан буулгаж олон хүнийг ажилгүй болгож байгууллагын хэдэн зуун саяын дансны үлдэгдлээр хувьдаа машин авч унаж төх ны сэр од та 2 тансагласан шүү дээ ард түмнээ боддоггүй баахан ажидчдыг гудамжинд гаргасан шүү дээ
Ene nukhur Bogd bankind shalgaltaar orson, khyanalt shalgaltyn baiguullagyn khun shig yarij bna. Tegeed Bank yamar khuuli zurchsun yum ve??? JInkhene POP gar ve?? Chavgants shig yum yum ruu uschij baikh yum! UIH gishuun Amarzaya bol Mie Ebkhboldyn gar khul.. Munkhbat, J. Erdenebat nar dargaa khamgaalakh gej ulairan dairch bna! Ard tumen ta naryg kharj baigaa shuuu!!! Tedend ta naryn suljee ulam todron gerelten kharagdaj bna! Tsaashid khuree chin ulam khumigdana!!! Munbat darga baikhdaa khichneen nuursnii geree khyatad comaoniudtai khiij zuuchlalyn mungu zuvchuulsanyg ch margaagui baigaa!!!
Ёстой цайчихсан новш юмаа. Энэ нөхөрийн хийж байсан ажил хашиж байсан албан тушаалын цалинг нь нэмээд хөрөнгө орлогын мэдүүлгийг нь шалгах хэрэгтэй. 100 000 000 төгрөгний бугуйн цаг зүүж байгаа юм чинь ахуйн хэрэглээ нь үүнээс давсан л байж таараа иймд авилагтай тэмцэх газар иймэрхүү нөхөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг л шалгах хэрэгтэй би ч гэсэн сургуулиа төгсөөд л ажил хөдөлмөр хийсэн гэхдээ энэ нөхөрийн бугуйн цагны талыг л цуглуулсан байна. Иймд хичнээн өндөр цалинтай байлаач энэ нөхөрийнх шиг хэрэглээтэй болж чадахгүй дээ үүнийг би баттай хэлж чадна. Хардах эрх бол хэнд ч байж болно. Харин шудрага хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө бол баримтаар нотлогдоод л гараад ирнээ иймд сайн шалгавал бүгдэд ил болно.
Хамгийн их уншсан