Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ

НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ.МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм. Тиймээс С.Мөнхчулууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ. НИТХ-аас  албан бичгийг бүрдүүлэн өнөөдөр илгээх юм байна. Ерөнхий сайд албан бичгийг хүлээн авснаас хойш хариу өгөх тухай хуулийн хугацаа заасан зохицуулалт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзсан хариу өгвөл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, өмнөх журмаар шинэ Засаг даргыг тодруулна. Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан хүнийг дахин Ерөнхий сайдад батламжлуулах албан бичиг илгээх бөгөөд Ерөнхий сайд татгалзсан эсэхээс үл хамааран олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар томилох хуулийн зохицуулалттай хэмээн НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан