Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ардчилсан намын бүлэг УИХ өөрөө тарах тогтоолын төслөөс өөр бичигт гарын үсэг зурахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах талаар тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулах самбарыг чуулганы хуралдааны үүдэнд байрлуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 14 гишүүн гарын үсэг зураад байна.

Бид цаашдаа ямар байр суурьтай байхаа ярилцлаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай, УИХ-ын тухай хууль шинэчлэн батлагдаж энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор гарын үсэг зурах үйл ажиллагааг урьдчилан хийж байх шиг байна. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр гарын үсэг зурах байх гэж найдаж байгаа. АН-ын бүлэг нэг л байр суурин дээр байгаа. УИХ өөрөө тарах тогтоолын төслөөс өөр бичигт гарын үсэг зурахгүй. Энэ хэвээрээ цааш явна. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу явж байгааг зүйтэй гэж харж байна. Гэхдээ бидний УИХ тарж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байгаа” гэв.

5 Сэтгэгдэл
Энэ Эрдэнэбат гэж эргүү мал зайлаасай
Mongol hun bur naad chinii yariag meddeg bolson chi uuruu zailaa hulgaich novsh
Энэ амитан идсэн уусан нь илрээд амь тавих нь. Боож үхдээ, үрчгэр дух минь
UIH tarahaas uur zam alga.Dahin songuuli yavuulah heregtei.Harin odoo baigaa gishuudiig negiig ch songuulid oroltsuulahgui baih devshsen ch songohgui bai.Songogchid songoltoo uurchluh herregtei bna.Tuunees uur garts alga.Zardal mungu yahav dee zuviin tuluu hooson honood saihaniig uzuhiin tuluu hiij bgaa yum...
Mонголчууд ойлгодог болсоон.
Хамгийн их уншсан