Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн удирдлагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө.

 

  Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.

  Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ийм асуудлуудыг тусгайлан анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг иргэд хүсэж байна.

  Иймд Монгол Улсын иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шийдвэрлэж, шалгах шаардлагатай. Нөгөө талаас иргэний хардах эрхийг хүндэтгэж, эргэлзээг нь тайлж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэх ёстой.

  Та бүхнийг хуулийн дагуу шуурхай ажиллаж, олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.

  Хууль хүчний байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах ёстойг дахин анхааруулъя.

1 Сэтгэгдэл
Tssg busaar ami nasaa aldahaas gadna tsag busaar uls turiin zolios bolj tahir dutuu bolj bgaa irgediinhee eruul mendiin asuudal hohirliig baragduulah huuli haynalt hariutsah turiin alban haagch bhguid setgel emzeglej bn
Хамгийн их уншсан