Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шанхайн Диснейландад “Зэрлэг амьтдын хот” байгуулна

 

 

Шанхайн Диснейланд парк 2016 оны 6-р сард нээгдэж энэ цагаас хойш хэдэн арван сая үйлчлүүлэгчийг хүлээн авсан байна. Тйимээс Шанхайн Диснейлэнд парк шинээр өргөтгөл хийж, Волт Дисней компанийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “Зэрлэг амьтдын хот” хүүхэлдэйн киноны тусгай бүс байгуулах аж.

“Зэрлэг амьтдын хот” төсөл нь Шанхайн Диснейланд паркын хоёр дахь том хэмжээний өргөтгөл бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болж байгаа юм. Мөн дэлхий дээр тус хүүхэлдэйн киногоор сэдэвчилсэн тоглоомын тусгай бүс байдаггүй бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь анхных гэдгээрээ онцлогтой болж байгаа юм.

Сүүлийн үеийн техник технологийг ашиглан тус хүүхэлдэйн киног бодит мэтээр бүтээх бөгөөд үйлчлүүлэгчдэд хүүхэлдэйн кинон дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан