Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
С.Эрдэнэ: Энэ бол нийт иргэд сонгогчдод зориулсан хууль

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсанаа танилцуулав. Тэрээр “Энэ хууль бол хэн нэгэн хүнд, УИХ-д, УИХ-ын гишүүнд тусгайлан зориулсан хууль биш юм. Энэ бол нийт иргэд сонгогчдод зориулсан хууль. Дөрвөн жилд ганцхан мөчид эдлээд өнгөрдөг "Сонгох эрх"-ийг нь баталгаажуулж, хүчирхэгжүүлж, түүнийг дагаад хариуцлага тооцдог системийг бий болгож байгаа юм. Өнөөдөр Монголын ард түмэн 2016 онд хийсэн сонголтоо засч залруулахын тулд дөрвөн жил яс хүлээхээс өөр арга замгүй сууж байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, Засгийн газар танхимаараа, УИХ-ын гишүүдийн 3/2 нь жирийн иргэдэд очдог жижиг дундын зээлээс завшсан байхад хариуцлага тооцох нь бүү хэл нэмж доромжлуулаад сууж байна.
Дэлхийн олон улсад хэрэгждэг энэхүү хуулийн тогтолцоог бид хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Тийм учраас сонгогчдын 3/1 гарын үсэг зурсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулснаар хүчин төгөлдөр үйлчилдэг байхаар хуулийн төслөө бэлдлээ.
Ингэснээр шударга шүүх, хуулийн өмнө гишүүд бие биенээ өмгөөлдөг, хаацайлдаг үзэгдлийг таслан зогсоох юм. Үүний хамгийн тод бөгөөд шинэхэн жишээ бол ЖДҮХС-гаас зохион байгуулалттайгаар зээл авсан гишүүдийг хамгаалан авч үлдсэн явдал билээ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан