Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.ХАЯНХЯРВАА, Ш.АЛТАНГЭРЭЛ НАРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Учир нь эдгээр удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт ноцтой зөрчлүүд гаргасан аж. Иймээс хуулийн дагуу дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг тухайн шатны удирдах албан тушаалтан шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.

Иймээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Авлигын эсрэг хууль зөрчсөн дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэхүү тушаалыг ирэх сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх 1001.9 ам метр талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 100.3 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй, 5.5 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлгийн “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.
  • 2017 онд бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Гэр бүлийн гишүүний Улаанбаатар хотын банкин дахь хадгаламжийн дансны үлдэгдлийг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт тус тус мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.

 

9 Сэтгэгдэл
jinhen hulgaich tom garuudii ni zalhaan tseerluul ed yaahav de nuugaa l bz, tsaad eznii ni ezdii ni
идэж уусаар ирсэн УИХ- ын гишүүдээ яах вэ
Алдаа саад байх юм юу байгаан бэ, машинаа хольж сольж л байдаг шдээ
Jinhene akuluudiig n yasan be
Номин талтсынхан төрийн албаны уирдах албан тушаалд ордог овоо л гарууд юм. Хэдийдээ шалгуур болзлыг нь хангачихдаг байна аа. Ёстой нөгөө жарантэрбум юм биш үү.
Harrier 5.5 say yumu haha
Хэлмэгдүүлэлт ингэж л дороосоо болж байгаа нь энэдээ хөрөнгө орлогын зөрүүтэй УИХ гишүүдээ яах юм бэ
jinhen hulgaich tom garuudii ni zalhaan tseerluul ed yaahav de nuugaa l bz, tsaad eznii ni ezdii ni
За сайн л ажлаа хийж, оронд нь нөгөө 60 тэрбумынхан нь орох вий дээ хяналт, хяналт, хяналт ,,,,,,
syrtei yum yu bnaa
Хамгийн их уншсан