Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинийн 4-ний ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүллээ

Засгийн газар хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Сар шинийн баяртай холбогдуулан шинийн 4-н буюу ирэх долоо хоногийн Баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Сар шинийн баярын өдрүүдэд хуулийн дагуу гурван өдөр буюу шинийн гурван хүртэл амардаг хуультай. Энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гаригт таарч байгаа бөгөөд Баасан гаригт шинийн 4-ний өдөр таарч байгаа учраас ийнхүү амралтын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж,  хоёрдугаар сарын баасан гарагийн ажлын өдрийг энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр шилжүүллээ.

1 Сэтгэгдэл
ajlaa hiih yostoi udur n zugeer l hiimeer bh yum, uchnuun ajil tuluvlutsun dugaariin hyazgaarlalt ntr geed amjuulah ajluud bhd yu be odoo
Хамгийн их уншсан