Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Экспортын гол боомтуудыг хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь экспортоор гарч байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг ашигт малтмал, бусад бүтээгдэхүүний чанар, агуулга, тоо хэмжээг тээврийн хэрэгсэл бүрээр тодорхойлж, татварыг бүрэн ногдуулах зорилготой юм. Хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тоо хэмжээ, агууламж, чанарыг зөрүүтэй мэдүүлэхээс сэргийлж рентген болон хяналт шалгалтын бусад системийг хилийн хяналтын болон гүний гаалийн байгууллагуудад суурилуулах зэргийг үе шаттай хийхээр боллоо.

  Одоогоор хилээр нэвтэрч байгаа нийт барааны зөвхөн 3.3 хувийг рентген тоног төхөөрөмжөөр, үлдсэнийг нь биечлэн буюу ачааг нь буулгуулж шалгаж байна. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний ачилтын явцыг камераар хянадаг ч ачааг хил дээр буулгаж, шалгах боломжгүй байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний дор бараа нууж, хууль бусаар гаргаж байгааг илрүүлж чаддаггүй гэсэн үг юм.

  Тээврийн хэрэгслүүд олон удаа хилээр хоосон бүрдүүлэлт хийж гарсан, өндөр чанартай нүүрсийг бага чанартай мэтээр бүрдүүлдэг зэрэг асуудлыг ч хууль хяналтын байгууллага шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан