Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Д.Тогтохсүрэн:Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын даргын нэр тодорхой болох байх

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын даргын нэр хэдийд тодорхой болох талаар сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа. “УИХ-ын даргын асуудал яригдана. Өнөөдөр намын Удирдах зөвлөл хуралдах болов уу гэж бодож байна. Амжвал өнөө орой МАН-ын бүлэг хуралдаж шийдвэр гаргана. Амжихгүй бол маргааш хуралдана. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэж байж нэгдсэн чуулган руу энэ асуудал орно. УИХ-ын даргыг сонгохтой холбоотой асуудал УИХ-ын тухай хуульд тодорхой заасан байдаг.

УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл хүнээ нэр дэвшүүлдэг. Өөр хүн нэр дэвших эрхгүй. Тэгэхээр хуул зүйн талаасаа их тодорхой байгаа. Шаардлага талаасаа бол парламентад нэлээд хэд сонгогдсон, туршлагатай хүн байх ёстой. Нийгэмд тулгамдаад байгаа шударга ёс тогтоохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлж чадах хүн байх ёстой гэж бодож байна. Хуулиар, намын дүрмээр бүлгийн дарга боловсон хүчний бодлогыг тодорхойлдог хүн биш. Тиймээс тэр, энэ гэж нэр хэлэх боломжгүй. Их олон боломжтой хүний нэр явж байна лээ. Намын Удирдах зөвлөлийн хурлаас нэр тодорхой болчих байх” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан