Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМЫН ДАРГА УИХ-ЫН ДАРГАД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийддэг бөгөөд олонхи нь Г.Занданшатарыг дэмжжээ. Тиймээс УИХ-ын чуулганы дараа МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Түүний хувьд УИХ-д гурван ч удаа сонгогдсон туршлагатай нэгэн. Тэрээр

1992-1995 Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 ХААН Банк Дэд захирал

2003-2004 Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 Гадаад харилцааны сайд

2012-2013 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй юм.

1 Сэтгэгдэл
Аюур зана нь дээр эд гар бүгд нэг намынхан шүү дээ.залуу нь дээрдээ.залуучууд нь хаачисан юм болоо хөгшид л хушуураад л?????????????
Хамгийн их уншсан