Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакем Аль-Араби Тайландын шоронгоос суллагдан Австралид очжээ

Хакем Аль-Араби Тайландын шоронгоос суллагдлаа

Хакем Аль-Араби Тайландын шоронгоос суллагдлаа

Бахрейн хөлбөмбөгчин Хакем Аль-Араби Тайландын шоронгоос суллагдан Австралид очжээ. Бал сараа Тайландад өнгөрүүлж байсан Хакем Аль-Арабиг Бахрей улсын хүсэлт гаргаснаар Тайландын цагдаагийн саатуулсан юм.Өөрийн улсын иргэн, алдарт хөлбөмбөгчин залууг улсдаа шилжүүлэн авахыг оролдсон Бахрейн улсын шийдвэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулгарснаар Тайландад гаргасан хүсэлтээ цуцлуулахаас аргагүй болсон байна.

Хакем Аль-Араби Тайландын шоронгоос суллагдлаа

Хакем Аль-Араби 2014 онд Австрали руу дүрвэж, улс төрийн орогнол хүссэн бөгөөд Бахрейн улсын эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг билээ. Түүнийг Австралид байх хугацаанд Бахрейн улсын шүүх цагдаагийн газрыг эвдэлж, сүйтгэсэн хэргээр хөлбөмбөгчинд 10 жилийн ял оноосон. Тэд уг ял хүчинтэй хэвээр байгааг сануулахын зэрэгцээ эх орондоо ирвэл нь ялыг нь биечлэн эдлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хакем Аль-Арабиг эх орондоо буцвал эрүүдэн шүүгдэж, тамлагдах болно гэж үзэж буй аж. Хилс хэргээр хоригдож байгаад суллагдсан Хакем Аль-Араби өнөөдөр Мельбурн хотын олон улсын нисэх буудалд газардлаа. Тэрээр газардсан даруйдаа сэтгүүлчидтэй уулзсан юм. Тэрээр өөрийг нь угтахаар цугласан хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчдэд хандан  “Би Австралийн засгийн газарт гүнээ талархаж буйга илэрхийлье. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа. Та бүхнийг харахад үнэхээр гайхалтай байна” гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
test1 2019.04.18