Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ерөнхийлөгч авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо. 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийн уулзалтын эхэнд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны танилцуулга, зохион байгуулалтын талаар сонсож, дараа нь ажлын хэсгийнхэнтэй санал солилцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны зохион байгуулалт, төлөвлөгөөний талаар ОХУ-ын ажлын хэсгийнхэнтэй дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд 10 шаттай, 5000 км зам туулах урттайгаар эхлэх бөгөөд Монголын газар нутгаар долдугаар сарын 7-13-ны хооронд өнгөрч, 3-7 шатны уралдаан нь болох юм.

1 Сэтгэгдэл
Хотын. Даргаа. батламжлахаас. Дүлэгнээд. Бдаг. Раллигаас. хотын. Бодлогууд. Сунжирлаа. Олонхийн. саналаа. Хүндэтгэж. Шудрага. зангаа. Гаргаачээ. ЕСдаа
Хамгийн их уншсан