Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Л.Болд: Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Намрын чуулганаар 25 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч ердөө 5-ыг нь хэлэлцсэн. Ээлжит бус чуулганаар үлдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үү, эсвэл өөр асуудлууд байх болов уу. Энэ талаарх таны бодол?

-Өөр асуудлуудыг ярих ёстой гэж бодож байна. Өнөөдөр бидэнд юу тулгамдаж байна вэ гэвэл ордуудаа ард түмний мэдэлд авмаар байна. Шударга бусын хонгил гэж яригдах болсон хуулийн байгууллагуудын шинэчлэлийг хийх. Төрийн бүх томилгоонуудыг нээлттэй сонсголоор, ил тодоор хийгддэг болмоор байна. Энэ мэтээр олон асуудал бий. Тиймээс энэ бүгдийг тодорхой болгох хэрэгтэй байгаа учраас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуудах шаардлагатай гэж харж байна.

-Зарим УИХ-ын гишүүн Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй. Жагсаал, цуглаанаас болж хугацаа алдсан учир зохион байгуулсан гишүүд хариуцлагыг нь үүрэх ёстой гэсэн байр суурьтай байх шиг?

-Ард түмэндээ хариуцлага үүрүүлдэг их хурал гэж байдаггүй. Ард түмэн өөрөө талбай дээр гарч жагсч, шаардлагаа тавьсан. Тэмцлийн өдрүүдэд нийгэм буцалж байсан. Тэр өдрүүдэд нийгэм маш том улс төрийн боловсрол олж авсан. Юун болж, болохгүй байгааг, хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан. Хуралдахаасаа илүүтэй Монголын нийгэм бүхэл бүтэн нэг шат ахисан. Монголын ардчилал нэг шат ахисан.

-Нэн тэргүүнд ямар хуулиудаа хэлэлцвэл зохилтой вэ?

-Баялгийн хуулиуд, хуулийн шинэчлэлүүд, Улс төрийн намын хууль, Сонгуулийн хуулийг шинэчлэх гээд олон асуудал байна.

1 Сэтгэгдэл
Энэ нөхөр одоо эрх барьж байгаа Ман-ын ажлыг заадаг болж дээ.Нэртэйгээр нь Хүрэлсүхийн ажлыг авчихаа.
Хамгийн их уншсан