Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар:Эрдэнэттэй холбоотой асуудалд цэг тавьж, өрөнд оруулсан хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Зарим УИХ-ын гишүүн Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсээр байна. Харин таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Ямар асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй вэ?

-Сар шинээр ахмадуудтай золголт хийж явахад нэг л зүйлийг хүлээж байгаа нь илт байсан. Юу гэхээр хууль, шүүхийн тэгш шударга байдлыг тогтоох чиглэлээр ямар ажил хийх гэж байна вэ гэж байсан. Хоёрдугаарт баялгийн тэгш хуваарилалтын талаар их асууж байна. Тэгэхээр энэ асуудлуудад цэг тавьсан шийдвэрийг УИХ өөрөө гаргах ёстой. Олон асуудалд цэг тавихгүй бол сонгуулийн шоу болж үлдэж болохгүй.

Тухайлбал, Эрдэнэттэй холбоотой асуудлыг нэг талд нь гаргаж цэг тавихгүй бол гадаадад төлөх өр өдрөөс өдөрт өсч байгаа. Эрдэнэттэй холбоотой өмчлөлийн маргаантай асуудал үндсэндээ 2,5 жил явж аль талд нь байгаа нь мэдэгдэхгүй, албан ёсны ТУЗ-гүй явж ирлээ. Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, цааш үйлдвэрлэлийг нь тэлэх, стратегийн хөгжүүлэх тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Зөвхөн Эрдэнэтийн удирдлагыг хэн тавих вэ гэдэг улстөрчдийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчилдөөн л яваад байна. Тэгэхээр нэгдүгээрт өргүй болох хэрэгтэй. Хоёрдугаарт өмчлөлийн асуудлыг нэг талд нь гаргаад өр ширэнд оруулсан хүмүүст нь хариуцлага хүлээлгэх, өмч хөрөнгийг нь гаргуулж авах ажлыг зохион байгуулах ёстой гэж бодож байна.

Мөн хууль, хяналтын байгууллагатай холбоотой тодорхой асуудлыг шалгадаггүй асуудалд нийтийн сонсгол явуулж ямар шалтгаантай болохыг нь нээлттэй болгох хэрэгтэй.

Томилгоотой холбоотой сонсголуудыг ч мөн явуулах хэрэгтэй байна. Ямар үндэслэлээр тухайн хүнийг газрын даргаар, төрийн нарийн бичгийн даргаар томилж байгаа юм бэ гэдгийг нийтэд ил болгодог зүйлийг хэвшил болгох хэрэгтэй.

Хамгийн гол асуудал нь Дэгийн тухай хуулийг нэн яаралтай авч хэлэлцэж, парламентыг жинхэнэ асуудал хэлэлцдэг, ажил хэрэгч уур амьсгал руу нь оруулах хэрэгтэй байна.

14 Сэтгэгдэл
Чи бол бүр долоогч нь
Хийх гээд л байгаа юм биш үү долоогч оо
Enuunii bulhaig humuus meddeg l yum baina. Neg ih udahgui hereg ni delgegdej 'Her ard tumendee hairtai,shudraga" baisniig haruulah bizdee. Naad zahiin uls tor,niigmiin uhaanii medleggui baij ichihgui onol yarih sanaatai geech. Olniig eleg doog bolj baigaagaa meddeggui bololtoi. Bid medleggui ni medeed helj yarisaniig ni 2 chihniihee gaduur gardagch oorsodtei adil hunii ner tor gutaaj ajil hiidegguid baina

Enenii eelj udahgui irnee.JDU eer ym sonsondoo.

Учрал гишүүний талд нь ч болтугай юм хийж чадах уу?
Худлаа том том ярьж байхаар ЖДҮ мөнгөнөөсөө тойрогтоо ганц нэг жорлон баричаарай
Хийх гээд л байгаа юм биш үү долоогч оо
ЖДҮ гээс шаасан мөнгөө төлөөрөй
Мэдэмхийрэх юмаа олж ядсан муу цүнх баригч
Чи бол бүр долоогч нь
Чи харин ямар ч алхам хийсэнгүй дээ муу долдой
Ингэж ашигтай ажиласан түүх байхгүй шүү
Сонгууль дөхлөө жоохон попорхоод авахгүй бол хоцорлоо
Ниитэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй хамгийн өндөр ашигтай ажиллуусан нь үнэн ш дээ
Ахин 60 жил ажиллах нөөцөө баталлаа шинэ технологи нэвтрүүлж эхэллээ түүхэндээ байгаагүй ашигтай ажиллалаа худлаа попрох чамд л ашигтай байх муу цүнх бараигч
Хамгийн их уншсан