Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аян зарлалаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Гэр бүлийн тухай хуулийг орон даяар олон нийтээр хэлэлцүүлэх санаачилга гаргаж, “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” аяныг ирэх сарын 01-нээс зургадугаар сарын 01 хүртэл гурван сарын хугацаанд явуулах болсноо өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллэв.

“Гэр бүлийн хууль нь Монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль юм. Иймээс бид онцгой анхаарлаа хандуулж байна. Аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд бүхий л сувгаар танилцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд үр дүнг нийтэд мэдээлнэ. Саналуудыг нэгтгэж хууль санаачлах эрх бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлнэ. Энэ аяны ач холбогдол нь Гэр бүлийн хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхэд орших юм” хэмээн тэд ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан