Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Мөнхчулууныг намын гишүүнээс түр эсвэл бүрмөсөн хассан уу гэдэг нь өнөөдөр тодорхой болно

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Хяналтын ерөнхий хорооноос НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ц.Сандуйг төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах хэрэгт оролцсоны төлөө ийн хариуцлага тооцож байгаа юм байна.

Харин Нийслэлийн ИТХ-ын санал хураалтаар олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх томилохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэнийг эсэргүүцэж дахин нэр дэвшихээ мэдэгдсэний улмаас түүнийг "Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан" гэж үзсэн гэх мэдээлэл буй.

Тус намын дүрэмд зааснаар “Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана" хэмээн заасан байдаг аж. Гэхдээ тэднийг намын гишүүнээс түр хугацаагаар түдгэлдзүүлсэн үү эсвэл бүрмөсөн хассан  уу гэдгийг өнөөдөр албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдэгдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан