Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Мөнхчулуун: Монгол Ардын Намдаа ноосоо тушаачихлаа

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг МАН-ын хяналтын хороо хуралдаж намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар тэрээр цахим хуудаснаа “Монгол Ардын Намдаа ноосоо тушаачихлаа” хэмээн бичжээ. Түүний бичсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

“Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм.

Манай удмын Л.Намсрай 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон хилсээр цаазлагдсан, Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж хоёулаа сүүлд цагаатгагдсан байдаг.

Гэвч манайхан намдаа гомдож буруу санаж явсангүй. Миний өвөө Мижидийн Агь 1940 оны намын гишүүн, аав маань 1984 оны намын гишүүн байж хүч хөдөлмөрөө нам төрдөө зориулж явсан юм.

Миний амьдралын талаас илүү нь энэ намтай холбоотой. 
Би 1998 онд тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж, 
2002 онд Европын холбоон дахь МАСЗХ-г үүсгэн байгуулалцаж, 
2008 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 
2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор шагнагдаж явлаа.

Миний хувьд МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэрийг илт шударга бус, намын гишүүдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.

Шударга бус, ялгаварлан гадуурхасан гэдгийн ганцхан жишээг дурьдахад; надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө Намын бодлогыг сөрж заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа. 
Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД -д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй.

Гэвч миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй, алдаа завхарал арилах цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Хэдий нам бус болсон ч иргэд сонгогчиддоо амлаж гарч ирсэн Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно” гэжээ.

5 Сэтгэгдэл
ҮЕ УДАМАА УСТГУУЛАН БАЙЖ ШИГДЭХ ЯМАР ЭРХ АШИГ ЧАМАЙГ ТАТААД БГААН БЭ, МИЕЭГИЙН БҮЛГИЙН БУУНЫ НОХОЙ БОЛООД ЯВАА БОЛОХООР ЧИ ӨӨРӨӨ ӨМНӨХ ДЭЭД ҮЕИЙНХЭЭ ТҮҮХИЙГ ДАВТАХ ХУВЬ ЗАЯАГ СОНГОСОН БНА ... ЦҮНХ БАРИГЧ БОЛЖ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ЯВСНЫ ЧИНЬ ГОР БОЛЖ ДЭЭ , ХҮҮ МИНЬ ЭЭ. ЦАГ ҮЕЭ ЗӨВ МЭДЭРЧ - НАМ БОЛООД ХҮН ДАГАХАА БОЛЬСОН НЬ ДЭЭР ГДГИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЧ ЭХЛЭХ НЬ ЭНЭ ШҮҮ........
МАН-даа ноосоо тушаана гэдэггүй юм. "Ноосоо тушаачихлаа, эхнэрээсээ салчихлаа, одоо намаасаа гарах үлдлээ" гэдэг хошин хэллэг соц үед байсан юм. Тэр үед ноос тушаах нь малтай иргэдийн зайлшгүй үүрэг байсан, эхнэр, нөхрөөсөө салбал гэр бүлийн талаар тогтворгүй гэж үзэн намаас нь хөөдөг байсан учраас ийм хэллэг гарсан. Харин энэ Мөнхчулуун учрыг нь ч мэдэхгүй юун ноос нампаа тушаагаад байгааг эс ойлгоно.
Их л мундаг баялаг дайчин, хохирогч гээд чиний өвөг дээдсийн байгуулсан хийсэн гээд сайхан удамтай юм байна Чи үүгээр нь түрүү барих тэр эрх мэдэл албан тушаал тийм их сайхан зүйл юм уу тэгээд ёс зүйн талаасай танд нийслэлийг удирдах эрх байхгүй харагдах юм сэлэмдэгч гэх шиг хайцаалан хамгаалагч гэх та дөрга болчихвол таныг зовоох шаналгах их асуудал байхм шиг
ҮЕ УДАМАА УСТГУУЛАН БАЙЖ ШИГДЭХ ЯМАР ЭРХ АШИГ ЧАМАЙГ ТАТААД БГААН БЭ, МИЕЭГИЙН БҮЛГИЙН БУУНЫ НОХОЙ БОЛООД ЯВАА БОЛОХООР ЧИ ӨӨРӨӨ ӨМНӨХ ДЭЭД ҮЕИЙНХЭЭ ТҮҮХИЙГ ДАВТАХ ХУВЬ ЗАЯАГ СОНГОСОН БНА ... ЦҮНХ БАРИГЧ БОЛЖ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ЯВСНЫ ЧИНЬ ГОР БОЛЖ ДЭЭ , ХҮҮ МИНЬ ЭЭ. ЦАГ ҮЕЭ ЗӨВ МЭДЭРЧ - НАМ БОЛООД ХҮН ДАГАХАА БОЛЬСОН НЬ ДЭЭР ГДГИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЧ ЭХЛЭХ НЬ ЭНЭ ШҮҮ...........
Amarsaixan chin eronxiilogchiin oxinii xadmiin dvv boloxoor davuu erxtei.Gargaj baigaa shiidver ni ineedtei.Xubiarlalt shog bn
Хамгийн их уншсан