Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хүрэлбаатар:Гурван ч сангаас зээл авсан ААН байна

Сангийн яамнаас Засгийн газрын харьяанд байдаг 29 санд шалгалт хийж дууссан байна. Шалгалтын талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Засгийн газрын зарим тусгай сан дээр хийгдсэн шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Ингэхдээ авах арга хэмжээний талаар ч танилцуулсан. Засгийн газрын тогтоол болгож дараагийн долоо хоногт гаргахаар яригдсан.

Тариалан эрхлэлтийн санг нэлээд урт удаан хугацаанд шалгалаа. Байгуулагдсан цагаас нь хойш шалгахад нэлээдгүй зөрчил гарсан. Засч залруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах, заримыг нь олон нийтэд ил болгох талаар ярилаа. Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд олон сан дээр хийгдсэн шалгалтын дүнг танилцуулсан байгаа. Засгийн газрын гишүүд бүх мэдээлэлтэй танилцаад дараа долоо хоногт эцсийн шийдвэрээ Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар боллоо.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан гээд гурвуулангаас нь зээл авсан ААН байна. Хоёр сангаас зээл авсан 319 ААН байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордоггүй учраас эргэн төлөлт нь тааруу байсан байна.  Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 100 орчим тэрбум төгрөг байна. Засгийн газрын тусгай сангууд ялангуяа зээл олгож байгаа сангуудаа ил тод болгох, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллана. Зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр ямар сангуудын татан буулгахаар оруулж ирсэн нэрсийг нь өгье. Хийгдсэн шалгалтын дүнг ил тод болгоно” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан