Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Х.Энхжаргал аа ОГЦОР, шаардаж байна”

Яг энэ үгийг хоолой нийлүүлэн хэлж, эсэргүүцлээ тайвнаар илэрхийлсэн иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд Авлигатай тэмцэх газрын үүдэнд жагсч байна. Учир юу гэвэл "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж тулган шаардах бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл энэхүү 72 цагийн хугацаа нь өнөөдөр дуусч, шаардлагынхаа хариуг авахаар цуглаад байгаа нь энэ. Түүнийг өөрийн биеэр гарч ирж огцрох мэдэгдлээ хий хэмээн шаардацгааж байна. АТГ-ын хашааны хаалгыг түгжүүлж, хэнийг ч оруулахгүй, гаргахгүй цэрэг цагдаагийн хамгаалалт гаргасныг бодвол Х.Энхжаргал дарга айдастай байгаа бололтой.

“Манай улсын Авлигын индекс 2017 онд 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан. Харин 2018 онд 37 оноотойгоор 93 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал манай улс нэг оноо илүү авснаар 103 дугаар байраас арван байр урагшилсан үзүүлэлттэй боловч 2016 оны түвшнээсээ ухарсан хэвээр байна. Дээрх үзүүлэлтээс харвал АТГ-ын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүйгээр үл барам хойшид ч орохгүй гэдэг нь тодорхой харагдаж байх тул АТГ-ын дарга Х.Энхжаргал та суудлаасаа нэн даруй огцрохыг шаардаж байна. Хэрвээ бидний шаардлагыг эс биелүүлбээс бид тэмцлийн бүх хэлбэрийг сонгох бөгөөд дараагийн шатанд АТГ-ын үүдэнд хугацаагүй суулт зарлан тэмцэхийг үүгээр мэдэгдэж байна” хэмээн шаардах бичигтээ бичсэн байсан юм.

11 Сэтгэгдэл
Огцруулахаас. өөр. асуудал. Хандуулаач. Эрх. мэдэл. суудлынх. төлөө. хагралдаж. ашиглуулахаа. болиосойдоо. Сонголтоо. зөв. хийцгээе
Chi shudarga busiin hongil ruu ni oroogui bolohooroo eserguitseed bgaa ymuu.Ter hongil ruu ta nar buu oroosoidoo!!!
Enchjargal al chediin ogchroch estoi baisan,odoo uu n bolochgui gej ,uter turgen zailuul.
horoon deer bdag 20 n myangiin avgai nar l bna
тийм ч амар огцрохгүй байхаа энэ хүнээс олон тооны ихэс дээдсийн маань амьдрал яах нь шалтгаална шүү дээ. тэднийг гадаадынхан хамгаалж мэднэ шүү улсаа түйвээчих бий дээ
Тэнэгтдэг байна ш дээ
Энэ хүнийг огцорууллаа гээд юу дээшлэж дээрдэх гээд байгаа юм бол доо. Энэ хэдэн авгай, хөгшчүүдийн цөсийг хэн хөөрөгсөн бол оо. Тэнд орилж зогсож байхаар орон гэртээ эмээ өвөөгийнхээ үүргийг гүйцэтгээд л, биеэ энхрийлж эрүүл мэндээ бодмоор доо.
Зөв зөв зөв хэдэн авгай нарын хэлж орилсоноор олон нийтийг турхиран байгаагийн зоргоор огцордог АТГ гэж байсан юм . Хэний даалгавараар юу хийж байгаач мэдэхгүй байна лээ энэ эмэгтэйчүүд .
Зөв шд огцор. За яах вэ гуай зайлна уу
Хужаа энхболдын хоолны савх хугараад хогийн саванд орооч
Тэнэгтдэг байна ш дээ
Энэ одоо улс гэж байна уу гудамжны хэдэн авгай нийлж орилоод л хууль бус шаардлага шантааж хийгээд л
Хамгийн их уншсан