Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй”

Иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд болон "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж тулган шаардах бичиг хүргүүлсэн. 72 цагийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа бөгөөд АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв.

Хариу бичигт:

“Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.

Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтан дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурорт, шүүхэд хадгалагддаг. АТГ нь мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах явдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн талаар сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүн нь тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагааг үнэлдэггүй. Энэ талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас тодруулах нь зүйтэй юм.  

Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа АТГ мэдэгдлээ.

3 Сэтгэгдэл
АТГ утсан хүүхэлдэй гэдэг нь үнэн шүү дээ.ажлаа мэддэггүй сэтглэ зүйн дарамтад орчихсон амьдын там болсон хэдэн сүгнүүд байдаг нь худал биш шүү дээ.Үнэхээр л тийм мундаг юм бол төрөөс төрёөн тэрбумтуудыг шалгаач хөрөнгийн хураагаач шоронд хатаагаач.тийм эрх мэдэл чадал бхгүй байгаа биздээ,наагуур л нэг хэдэн хувийн компаний эздийг шалгаж шантаажлахаас өөр юу хийсийм та нар.тендер авсан гэж хувийн хэдэн компани шалгана. төр хохирлоо ч гэх шиг юу хийж байгаагаа ойлгодоггүй даалгавар авсан мулгуу хэдэн байцаагчтайТөр чинь өөрт ашигтай байхаар тооцоогоо хийгээд тендер зарлаж ажлаа хувийн компаниар хийлгэдэг гэдэг зарчим ойлгохгүй Мал Мал .Амьд насандаа ганц хадаас хадаж хүрз барьж үзээгүй юмнууд юм чинь ажил хийхэд ямар бэрхшээл нэмэлт зардал гардаг гэдгийг энэ яваа насандаа ойлгохгүй ЦАГ БАРЖ ЦАЛИН АВСАН ХӨЛСНИЙ МАНУУХАЙНУУД ШҮҮ ДЭЭ ТА НАР
МАЛ ЦАРАЙЛСАН АТГ-ын ДАРГА ЭНХЖАРГАЛ ТА ХУУЛИА БАРЬЖ ЭНЭ ЖАГСААЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА, ОЛНЫГ ТУРХИРЧ БАЙГАА НӨХДҮҮДЭД ХУУЛИЙН ХҮРЭЭНД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ТӨРИЙН НҮҮРИЙГ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭДНИЙ ЦААНА НӨГӨӨ СЭЖИГТНЭЭР ТАТАГДААД ДАРАА НЬ ИЛБИЙН АРГААР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН БАТТУЛГАД ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛЫГ НЬ ӨГҮҮЛ. МӨН ЕРӨНХИЙ САЙД НЭРТЭЙ ТЭР ТӨР САМАРСАН НӨХРИЙГ МӨН ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦ. ЭГЭВЭЛ ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ХҮСЭЭД БАЙГАА ШУДРАГА ЁСЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЯВДАЛ ЮМ.
Энэ хуулийг нь өөрчлөх хэрэгтэй. Ямар нэг даргын үйлдсэн хэрэг АТГ очоод хэрэгсэхгүй болгох, үгүй бол замхардаг юм. Үүнийг шалгах хэрэгтэй.Монголд албан тушаалд нь насаар нь хадах тийм ёс байхгүй. Чадахгүй бол огцруулах ёстой.
Хамгийн их уншсан