Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Т.Батцогт:Улаанбаатарын иргэдийг Аз жаргалтай амьдруулна гэсэн мөрийн хөтөлбөр чинь энэ үү

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хурал нэлээд маргаантай болж байна. Төлөөлөгч бүр өөрийн байр суурь, горимын саналаа хэлж байгаа юм. Хурлын үеэр Т.Батцогт төлөөлөгч өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Нийслэлийн Засаг даргыг сонгох хуралдааныг МАН маш сайн төлөвлөж, зохион байгуулж орж ирсэн нь ажиглагдаж байна. Өмнөх хуралдаануудад суудаг байсан төлөөлөгч нарын суудал өөрчлөгдсөн байна. Магадгүй зарим нэг намынхаа гишүүн болох төлөөлөгч нарыг хянах, тодорхой дарамт шахалтад оруулах, кнопыг нь хянах зохион байгуулалт хийсэн нь ажиглагдаж байна. Хэн, хэн хаана сууж хэнээр хянуулах гэж байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа байх.

Түрүүнээс хойш дарааллаад 4-5 удаагийн санал хураалт явагдлаа. Огт кноп дарахгүй байгаа төлөөлөгч нар ч ажиглагдаж байна. Хажууд нь хяналтаа тавиад дарамтлаад, хэрэв кнопоо дарах юм бол намаасаа хөөнө, магадгүй ажил албан тушаалтай нь ярина гэсэн зүйл ч ажиглагдаж байна. Та нарын Улаанбаатарын иргэдийг Аз жаргалтай амьдруулна гэсэн сайхан мөрийн хөтөлбөр чинь энэ үү. 2016 оноос хойш Улаанбаатар хотын юу нь дээрдсэн юм, юу нь өөрчлөгдсөн юм бэ, ямар ахиц дэвшил гарсан юм. Зөвхөн танай намын арчаагүй өнөөдрийн энэ сандал, албан тушаалын төлөөх тулаан болоод өнгөрлөө. Нийслэлчүүд цөхрөнгөө барж байна. Та нар боль л доо. Сонгууль явуулах гэж намын даалгавраар сонгуулийг сонгууль биш, луйвар болгох гэж оруулж ирж байна” хэмээн бухимдангуй хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан