Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
С.Мөнхчулуун:Ямар нэгэн дэглэсэн жүжиг битгий хийгээч ээ л гэж хэлмээр байна

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж хотын даргад өрсөлдөж байгаа. Түүний байр суурийг сонслоо.

- НИТХ-ын ээлжит бус хралдаан түр завсарлага аваад байна. Энэ удаагийн сонгууль шударга явж чадах болов уу. Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Миний байр суурь бол ерөөсөө л шударга сонгууль явуулаад өгчих, гарах үр дүн нь хамаагүй гэж байгаа юм. Шударгаар сонгууль яваад 45 төлөөлөгчийн олонхи нь намайг дэмжээгүй байвал надад ярих асуудал байхгүй. Тиймээс ямар нэгэн дэглэсэн жүжиг битгий хийгээч ээ л гэж хэлмээр байна.

-Сонгуулийн тооллогын комиссын таван гишүүнийг ямар шалтгаанаар солих гээд байгаа юм бол?

-Яагаад сольж байгаа юм бэ гэдгийг нь асуусан. МАН-ын бүлгээс таван хүн оруулж ирж байгаа. МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргасан учраас энэ таван хүн сонгуулийг зохион байгуулна гэж байгаа юм. Энэ шийдвэр өнөө өглөө бүлгийн хурал дээр танилцуулагдсан байна лээ.

Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгуульд нэр дэвшсэний төлөө намайг намаас чөлөөлсөн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Хурал цаашид ямар дарааллаар явах ёстой вэ?

-Одоо хэрвээ тооллогын комисс маань ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, шударгаар явах юм бол эхэлж сонгуулийн санал хураалт явна. Дараагаар нь гарсан хүний нэрийг Иргэдийн хурлын тогтоолоор баталгаажуулаад Ерөнхий сайдад хүргүүлэх ёстой. Харин Ерөнхий сайд ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай байгаа.

1 Сэтгэгдэл
neree tatchihval yasan yum bedee huuhee
Хамгийн их уншсан