Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл:МАН-ын завсарлага хэмжээ хязгаараа алдсан. Сүүлдээ мессэжээр авдаг болсон

АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл завсарлагын цаг дууссаны дараа төлөөлөгчдөд хандаж үг хэлэв. Тэрээр “Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх асуудал Ерөнхий сайдын зүгээс тавигдсанаас хойш НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. Доголдсон шалтгааныг нь нийслэлийн иргэд бүгд мэдэж байгаа. Нэн ялангуяа Ардын намын зүгээс НИТХ дахь үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй болсон. Зориуд нэг зүйлийг хэлье. Ардын намын завсарлага авах асуудал хэмжээ хязгаараа, тоо баримжаагаа алдсан. Сүүлдээ мессэжээр завсарлага авдаг болсон.

Манай нам бол хоёр дахь удаагаа л завсарлага авч байна. Гэхдээ бид их хариуцлагатайгаар, мэдэгдэж байгаад авдаг. Хурлыг эхлүүлж байгаад завсарлага авдаг. Ардын нам шиг мессэжээр завсарлага авдаггүй. Хурлын даргын зүгээс энэ хоёр бүлгийг ийм илтэд ялгаварласан байдал иргэдийн хурал дээр тогтоод их удаж байгаа юм. Өнөөдрийн хурлыг харсан чинь бүлгийн эрх хэмжээг зөрчөөд зогсохгүй иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ.

Батнасанг энэ хурлыг удирдаж чадна гэж бодож Амарсайхан дарга хуралдаан даргалах эрхээ шилжүүлсэн байх гэж бодож байна. Гэтэл Батнасан маань өөрөө иргэдийн төлөөлөгч хүн байж иргэдийн төлөөлөгчийн горимын санал ямар чухал болохыг ойлгохгүй сууж байна. Бүлгийн завсарлага гэдэг бол зүгээр нэг сайн дураараа өгдөг зүйл ч биш. Бүлэг авдаг зүйл. Хууль дэг зөрчиж үйл ажиллагаа явах гэж байгаа бол бүлэг завсарлага авдаг. Их утга учиртай юм. Энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажилллагааны гол зангилаа нь төлөөлөгчид олгогдсон эрх байхгүй юу.

Гэтэл энийг зөрчөөд эхэлсэн. Бид Засгийн газрын орон нутгийн агентлаг огт биш. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр УИХ-ын гишүүдээс илүү бүрэн эрхтэй, энэ нутаг дэвсгэрт эзэн нь байдаг улсууд бол иргэдийн төлөөлөгчид байгаа юм. Үүнийг Батнасан гутаагаад суугаад байна.

Тийм учраас хуралдаан даргалж чадахгүй байгаа Батнасанг өөрчилье, тэгж байж хурлаа удирдая.

Тэгэхгүй бол ямар нэгэн намын ЕНБД ирээд энэ хурлыг Батнасангаар дамжуулж удирдаж болохгүй. Бүлгийн дарга нь ирээд улс төрийн зорилгоор санал хураах комисс байгуулж байна гэж мэдэгдээд, тэрүүгээр нь бид санал хураах гэж байгаа юм уу. Бид сонгогчиддоо юу гэж хэлэх юм бэ. Ийм байж болохгүй гэв.

Харин хурал даргалагч Б.Батнасан энэхүү горимын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Дараагаар нь МАН-ын бүлгээс оруулж ирсэн хувилбарыг дэмжих томъёоллоор санал хураасан ч олонхи дэмжээгүй тул МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан