Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Хотын даргаар  С.Амарсайхан  сонгогдлоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхийн санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болов.

Энэ удаагийн сунгаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан МАН-аас, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж  өрсөлдсөн юм. Санал хураалтын тооллогын комисст Н.Батсүмбэрэл, Д.Амарбаясгалан, Н.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Одонтунгалаг нар багтаж ажилласан байгаа. 45 саналын хуудсаас нэгийг нь хүчингүйд тооцсон байна.

Санал хураалтаар С.Мөнхчулуун 19, С.Амарсайхан 25 санал авч 56,8 хувийн саналаар хотын даргаар сонгогдлоо. Өнөөдрийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай байгаа.

1 Сэтгэгдэл
amjilt hvsi chi chadna
Хамгийн их уншсан