Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Р.Дагва:Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна


Өнөөдөр ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР тохиолоо. Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой болон Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Шинээр томилогдсон Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Тэрээр энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “Хотын хөгжлийн төлөө хийх бодлогын томоохон төсөл хөтөлбөр, концевцийг боловсруулах, түүнийг батлах тухайд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудал бий. Түүнийг шийдвэрлэж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргах гэсэн эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллах болно. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарна” гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан