Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Зам, Тээврийн хөгжлийн сайд  Өмнөговь аймагт ажиллав


Манай улсын уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн томоохон хөшүүрэг болох Тавантолгойн уурхайн үйл ажиллагаа, уурхайд түшиглэсэн "Шинэ төмөр зам" төслийн бүтээн байгуулалт, Таван толгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэлх авто замын ашиглалт, тээвэрлэлтийн явцтай танилцаж, Гашуунсухайт, Цагаанхадны боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах талаар холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчилж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцууллаа.

Мөн тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид тээвэрчдийн нийгмийн асуудал, аюулгүй ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, Тээврийн хөгжлийн яамны газар хэлтсийн удирдлагууд, харьяа агентлаг болон Байгаль Орчны Яам, Тагнуулын Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар ХЦА, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Монголын Төмөр Зам ТӨХК, Замын Цагдаагийн Газрын ТЦА-ны холбогдох төлөөлөгчид ажилласан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан