Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ:Ц.Пүрэвтүвшин ахын дүү бусдын гар хөл болж байгаад хохиров оо

“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч "Монголын зэс корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ манай компанийг гүтгэж, худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн талаар гаргаж байгаа ташаа мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг нэхэмжлэлдээ шаардлаа” хэмээн энэ сарын 1-нд мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийнхэнд худал мэдээлэл өгсөн тохиолдол байхгүй. Бүх зүйлийг баримтанд тулгуурлаж ярьдаг. Мэдээж хардах эрх ч бий. ЗГХЭГ-ын дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Тиймээс миний өгч байгаа мэдээлэлд нэг ч худал зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Өөрт байгаа мэдээллийнхээ 1/5-ийг нь л би ярьж байгаа. Үлдсэн дөрвөн хувь нь ярьж болохгүй мэдээлэл байгаа учраас орхиж байгаа юм. Нууцтай, гэмт хэргийн нотлох баримттай холбоотой асуудлууд бий.

Иргэн Пүрэвтүвшин миний өгч байгаа мэдээллүүдийг мэдэж байгаа. Хэн нэгний гар хөл болж байгаад ахын дүү хохиров оо гэдгийг хэлэхийг хүсч байна. Ийм байдлаар явж байгаад улс төрийн золиос болов. Орхон, Пүрэвтүвшин, Мэндсайхан гээд залуучуудыг хараад өрөвдөж байгаа. Энэний цаана асар том тоглолт бий. Яагаад гол эзэд нь өөрсдөө гарын үсэг зурахгүй байгаа юм бэ, яагаад дөнгөж 20 гарч байгаа залуусыг өмнөө түлхэж байгаа юм, яагаад дандаа ах дүү нарынх нь хүүхдүүд байгаа юм бэ, үр хүүхдээ яагаад хайрладаггүй юм бэ, яагаад мөнгө угаалтын систем рүү энэ залуусыг хөөргөж түлхээд байгаа юм бэ, яагаад өөрсдөө гарч ирээд намайг шүүхэд өгч болохгүй байгаа юм.

Тийм учраас ахын дүү болгоомжтой бай, тоглоом тоотой нь дээр байдаг юм гэж хэлмээр байна. Битгий бусдын гар хөл бол гэж Пүрэвтүвшин дүүдээ захихыг хүсч байна” гэлээ.

11 Сэтгэгдэл
Оюунэрдэнэ сайд бодвол төрийн хамгаалалт авсан байлгүй өмнөөс нь айж байна шүү муухай юмнууд яаж ч мэднэ шүү ингэж нэг монголд тохироо бүрддэг байжээ энэ хэдэн залуус нам харгалзалгүй эх орныхоо төлөө нэгдсээн баяртай байгаа шүү хөдөө хотгүй
yistoi l zolios bolj bgaadaa.mongo buruutai kkkk
Pod pod gesen huurhun huu l bna lee, huurhii ter bid 2 ingej yavaad l unah vii, het ih undurt garsan hoinoo unah ch evgui l baih
Хөөрхий энэ залуучууд хэдэн зоос үзээд ухаан нь самуурч түүхэнд эх орон ард түмнийхээ эсрэг үйлдэл хийсэн хүмүүс хэдэн үеээрээ олигтой явдаггүй юм
Oyunerdenee demjineeeee temtsenee yalnaaa baharhaj bna amjilt husie mongolchuudaa morindoo
Чамайг бодвол эх орондоо үнэн ч хүн байна шд
За чи зүгээр зайл өө
Shuuh henii tald ajillah ve shuuh zasaglalaa eheed shiideh heregtei
49 хувь гээд байх юм харь ороноос аваад ирсэн хүмүүсийг занаад байгаа юм уу тэгээд оросуудад байлгаж байх байсан юмуу чи 51 хувийг нь ярилдаа үхэж байсан урвагчаа
За чи зүгээр зайл өө
20 н хэдтэй ЗАЛУУС 49%- ИЙН ЭЗЭН ЯАВ Ч БИШ. ЦААНА НЬ ЭЗЭД БГАА. НЭЭРЭЭ Л ӨМНӨӨС НЬ ШОРОНД ОРОХ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛООД ЭД НАРЫГ ТУРХИРЧ БГАА
Чамайг бодвол эх орондоо үнэн ч хүн байна шд
Занал хийлэл үү ? Өөр дугараад явах зоригтой аавын хүү даанч алга пизда
Хамгийн их уншсан