Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НУУЦ ТЭМДЭГЛЭЛЭЭС:Ч.Сайханбилэг “Ам хэл нь үдээтэй хүн оруулаарай”...

2016 оны 32 дугаар буюу “Эрдэнэт үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай” гэдэг тэмдэглэлийг өнгөрсөн сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргасан. Эрдэнэтийн 49 хувийг зарах шийдвэр гаргасан энэхүү нууц тэмдэглэлд хэн хэн юу гэж ярьсныг, ямар байр суурьтай байсан талаарх мэдээллийг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өглөө.

Тэрээр “Миний гарт 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, МАНАН бүлэглэлийнхэн нийлж яаж өмч хөрөнгийг луйвардсан тухай маш тодорхой бичсэн байна.

Тухайн үеийн сайд нар юу гэж хэлж байсныг нь би уншиж өгье. Гол дүрд тоглосон хүн нь Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат байгаа. Тэрээр АН-ын бүлгийн даргын ажлыг олон жил хийсэн. Энэ хүн “Монгол Улсын Засгийн газар давуу эрхээсээ татгалзаж, Худалдаа хөгжлийн банкинд өгөх нь зүйтэй” гэж хэлсэн нь хуралдааны тэмдэглэлд байна. Хоёр удаа Засгийн газар хуралдсан байхад бусад гишүүд нь дуугүй дэмжсэн байх юм. Олон сайд бүлх залгисан юм шиг суусан байна. Тухайлбал, АН-ын дарга Эрдэнэ энэ хуралдаанд оролцсон хэдий ч юу ч хэлээгүй байна. Тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан Гантөмөр бас байжээ. Бас юу ч болоогүй юм шиг дуугүй суусан байна. Хулгай дээрэм болж байхад дуугүй сууна гэдэг нь өөрөө гэмт хэрэг.

Харин Жигжид сайд арай гайгүй юм хэлсэн байна билээ. Тэрээр “Стратегийн ордын өмчлөл, хувьчлал, эзэмшилтэй холбоотой асуудлыг заавал УИХ-аар оруулдаг юм шүү, хууль дүрмийг нь сайн хараарай” гэж хэлжээ. Ганц гайгүй үг хэлсэн сайд нь Энхсайхан. Сүүлдээ бөөрөнхийлөөд явчихсан болохоос биш эхэндээ гайгүй үг хэлж байжээ. “Энэ 49 хувь чинь Худалдаа хөгжлийн банкинд очсоны дараа цаашаагаа гадагшаа зарагдчихгүй биз дээ. Наад нөхөд чинь Хятадуудад зарах гэж байгаа юм биш биз” гэж сануулсан байна. Гэвч Орхон захирал “тийм зүйл байхгүй” гэж хэлээд Монгол Улсыг давуу эрхээс нь татгалзуулах шийдвэр гаргуулсан байна.

Тухайн үед байсан Г.Баярсайхан гэдэг сайд нааштай дуугарч. Тэр “Энэ 49 хувийн талыг нь ч гэсэн Монголын Засгийн газар, ард түмэн авч болдоггүй юм уу” гэжээ. Тэгсэн Ч.Сайханбилэг “Энэ тухай ярих шаардлага байхгүй. Хувийн компани аваад ирсэн байхад өгөөд явуулах нь зүйтэй” гэж хэлсэн байх жишээтэй.

Тухайн үеийн Гадаад хэргийн сайд байсан нөхрийн яриа бас энэхүү тэмдэглэлд дурдагдсан байна. “Энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэгт манай Гадаад харилцааны яамнаас нэг хүн оруулъя” гэсэн санал гаргасан байгаа юм. Гэтэл Ерөнхий сайд Сайханбилэг “Ам хэл нь түгжээтэй, үдээтэй хүн оруулаарай” гэж хэлсэн байна билээ. МАНАН бүлэглэл ийм л юм хийдэг юм байна. МАНАН бүлэглэл Монголын яаж дээрэмддэгийг баримттай, нотолгоотойгоор иргэд, ард түмэндээ дэлгэж байгаа ЗГХЭГ-ын даргад талархал илэрхийлье” гэв.

8 Сэтгэгдэл
ANarhistuud l bna bas MAHN iin saiduud bsan ter ued. Buh horongiig ni huraa tsalingaaraa avsan zuiliig ni uldee
AH iin Erdenebat gegch halzan ovgon 2012 ond zasgiin erhend garchaad oroi bur TV eer huviin hevshliinheniig zagnaj torgono shalgana geed hucaad baisan.Odoo muu hulgaich ovgon shorondoo ochdoo.Chinii EBE HURC nar odoo nemergui.
gei geluu
Энэ асуудлыг нэг тийш шийдээд өгдөггүй юм байх даа ард түмний өмч болгооч ч сайханбилэгийг хамсаатангуудын хамт дээд ялыг өгч ялаад өгнө үү Монголын төрийн удирдагч том хулгайч нарыг устгая ард түмэн бид хүлээж байна
Чимэдийн сайханбалай билүү-салхин билэг билүү нэг салхин сэнс ял завшиж болоогүй юу?байх ёстой газарт нь байлгах юмсан.
gei geluu
MANAN geed hudlaa MAN iin ner hundiig ungaah geed End MAN aas negch hun baihgui bugd AN
Bugd AN iin atamanuud bain kk
Yunii MANAN Buleg be bitgii hudlaa pop hii Bugd AN baishdee
Хамгийн их уншсан