Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү: 461-р ангид амиа алдсан гавьяат хуульчийн асуудалд Хуульзүйн сайд хариуцлага үүрэх ёстой

ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн сарын 21-22-нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан хэдий ч суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алдсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулж ШШГЕГ-ын даргын тушаалаар холбогдох хүмүүст нь хариуцлага ногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үедээ эл асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Талийгчийн ажилласан түүхийг, хүүхдийнх нь ажилласан түүхтэй харьцуулж үзэхэд их сонин зүйл ажиглагдсан. 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүгчээр ажиллаж байж. Гэхдээ С.Зориг агсны хэрэг дээр бас ажиллаж байсан юм билээ. 1998 онд гэнэтхэн л Нийслэлийн шүүх рүү явчихсан байна. Өнгөрсөн тав дахь өдөр Мөрөн даргатай уулзсан. Энэ талаар лавлахад сайн санахгүй байна гэсэн.

Харин Нийслэлийн шүүхэд очсоных нь дараа хүү нь 2000-2005 онд Эрдэнэтийн хуулийн зөвлөх хийж байгаад, 2005-2014 онд Асгатын хуулийн зөвлөхөөр ажилласан байна. Өөрөөр хэлбэл, тасралтгүй хоёр л байгууллагад ажиллажээ.

Өнөөдөр хоёр Хятадын хэрүүл л яриад байна. Мэдээж авлига байж болно. Гэхдээ хуулийн туршлагаас үзэх юм бол тэс өөр асуудал дээр тухайн үеийн хуучны Ерөнхийлөгч байсан Багабанди, Энхбаярын томилсон шүүгч нартай холбоотой дуулиан явж байна гэж хардаж байгаа. Хуулийн байгууллагууд нь шалгаад явна биз. Би хуульч хүн учраас хардах эрхтэй.

461 дүгээр ангид өөрөө амиа хорлосон уу, эсвэл өрөөл алсан уу гэдэг нь хамаагүй. Энэ асуудал дээр Хууль зүйн сайд хариуцлага үүрэх ёстой. 461 дүгээр анги руу очсон юм чинь ар гэрийнхэн нь гадны нөлөөнөөс хамгаалаарай, өөрийгөө хорлочихвий харж байгаарай гээд явуулсан байж таарна. Гэтэл тэр хүн нь цаг бусаар нас барна гэдэг аймшигтай” гэв.

1 Сэтгэгдэл
Unen.Heden hun helmegdeed ajlaa uguud shiideh asuudal bish.Huuliin baihuulaga tuuniig 4 udaa 7, 8 jil udirdsan Nyamdorj ajlaa ug ahiaf buu ene alba ruu zugluul.Am yaria saijan baih uur ajil ahits garah deeshluuleh chuhal daam ch chadsangui.Odoo togloom duussan zailuul...
Хамгийн их уншсан