Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарлаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Монгол Улсын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 5-ны таван тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт  эрх олгох тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарлаа.

Онцгой байдал гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар доголдол учруулна гэсэн үг биш. Зөвхөн санхүүтэй холбоотой зарим материалыг татаж үзэх, шаардлагатай байгаа зарим шалгалтыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах гэсэн байдлаар онцгой дэглэмийн хугацаанд ажиллана.

Шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж мэдээллийг нь танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг нь хэлэх нь зөв байх. Монгол Улсын Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан. Энэ мэдээллийн дараа Эрдэнэт үйлдвэр рүү хөдлөх болно” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан