Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Л.Оюун-Эрдэнэ:32 дугаар тэмдэглэлээр ил болсон албан тушаалтнуудыг АТГ өгнө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар Онцгой байдал тогтоох шийдвэр гарсан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Мөн “Засгийн газрын хуралдааны зүгээс тэмдэглэлээр шүүгч Мишиг овогтой Батсуурийг мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ болон Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж өгөх шийдвэр гаргасан.

Засгийн газрын гишүүдээс гарсан нэг санал нь “Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал олгож Монгол Улсын төр засаг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой энэхүү худалдан авах үйл ажиллагаанд оролцохгүйгээр, УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр 32 дугаар тэмдэглэлээр ил болсон албан тушаалтнуудыг АТГ өгөх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан гэдгийг хэлэхийг хүсч байна.

ЦЕГ-аас болон Тагнуулын ерөнхий газраас мөнгө угаалттай холбоотой энэхүү асуудлыг тодруулах зорилгоор зарим нэг хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа.

Өнөөдөр Прокурорт хандана. Прокурорын байгууллага жил орчмын хугацаанд ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагааг тасалдуулсан гэж бидний зүгээс үзэж байгаа. Өнөөдөр юм уу, маргааш шүүх дээр очино. Тэгэхээр хэн гэдэг албан тушаалтан дээр очиж ямар байдлаар гацахнав, үнэхээр хууль хяналтын байгууллагууд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь уу, эсвэл томилсон бүлэглэлдээ үнэнч байх нь уу гэдгийг Монголын ард түмэн нүд цавчилгүй ажиглаарай гэж хэлэхийг хүсч байна.

Өчигдөр болсон үйл явдлын дараа улстөрчид, төрийн өндөр дээд албан тушаал хашдаг байсан хүмүүс хууль хяналтын байгууллагууд руу утасдаж дарамт үүсгэж байгаа мэдээлэл авсан. Хэн хэн утасдсан бэ гэдгийг нь өнөөдөр хэлэхгүй.

Мөн Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой хүмүүс хууль хяналтын байгууллагууд руу утасдаж уулзахыг хүсч байна гэсэн мэдээлэл Тагнуулын ерөнхий газраас авсан. Тиймээс ийм үйлдлүүдээ таслан зогсоох ёстой гэдгийг улстөрчдөд уриалахыг хүсч байна. Ийм үйлдэл цаашид гарсаар байвал нэр устай нь зарлах болно” гэлээ.

3 Сэтгэгдэл
Ёстой л залуу хүний эрч хүчээр ажиллаж байна даа.
АТГ нэмэргүй шүү дээ
Гоё амжилт залуу минь
Хамгийн их уншсан