Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоов.

Мөн Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана гэлээ. Тодруулбал, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй, “харьцангуй уламжлалт” гэж болохоор шинжтэй байна. Тухайлбал шударга, эрх тэгш хандах, нэн тааламжтай нөхцөл зэрэг зохицуулалт хэт ерөнхий. Үүнээс болж хөрөнгө оруулагчид манай улсын гуравдагч улстай байгуулсан хөрөнгө оруулалтын аль ч гэрээний дагуу ямар ч үндэслэлээр маргаан үүсгэх боломжтой байгаа юм. 

Нэгдсэн загвартай болсноор энэ зөрчил арилж, тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болно гэж үзлээ.

Манай улс 44 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулснаас 36 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан