Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин: Газар хөдлөлт болсноос нуралт үүссэн гэдэг тайлбар хэлэх нь үнэмшилгүй

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар  өчигдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байгаа. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Урьдчилсан байдлаар ТЭЗҮ –д тусгагдсаны дагуу ажил хийгдээгүй байна гэдэг дүгнэлт гарсан байгаа. Тухайн компанийг удирдаж байсан хүмүүс, холбогдох хүмүүст зайлшгүй хариуцлага яригдана. Өмнө нь бас нэг хүний амь нас эрсэдсэн юм билээ. Хоёр дахь удаагаа давтагдсан үйл явдал болж байгаа учир тухайн компанийг удирдаж байгаа хүмүүст хариуцлага яригдахаас өөр арга зам байхгүй.

Газар хөдлөлт болсон уу, үгүй юу гэдэг дээр тус компани лавлагаа авсан юм билээ. Дэмбэрэл академичийн гарын үсэгтэй лавлагаагаа үзүүлсэн. Тэр лавлагаанд 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 22:45 минутад уурхайн кординат дээр 4 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэлт болсон байна гэж бичсэн байсан. Гэхдээ осол маргааш өдөр нь болсон. Тийм учраас газар хөдлөлт болсноос нуралт үүссэн гэдэг тайлбар хэлэх нь үнэмшилгүй. Анхаарал татсан нэг зүйл нь осол болсон уурхайн нуралт болсон талын дээхнэ талд усан сан байгуулсан байна билээ. Тэр усан сангийн ус судлаар явж нэвчилт үүсгэсэн байна уу, үгүй юу. Нуралт үүсэхэд нөлөөлсөн үү гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа. Ямартай ч холбогдох бүх хүнд хариуцлага тооцно” гэв.

3 Сэтгэгдэл
Gazar hudlultuus bolson ni damjiggui, Geologchid ugee heleh heregtei sh de!
Газар хөдөлсөн гэдгийг багажны бичлэг л гэрчлэнэ.
За мөнгөтэй газар юу ч гэж дүгнэлт гаргуулж болдог орчин бүрдсэн шүү дээ.
Хамгийн их уншсан