Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Л.Болд: Амийг нь тасалдаг газар гэмээр нөхцөл байдал 461-р ангид бодитой нүүрлэжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “461 дүгээр ангид ажиллалаа. Тэнд хүний эрхийн нөхцөл байдал нэлээд хүндэрснийг харлаа. Бид Эрүүгийн хууль тогтоомжуудыг шинэчилснээр Монгол Улсад эрүү, шүүлтийг байхгүй болгож, шүүхийн өмнө бүх хүн тэгш байх зарчим хэрэгжих тогтолцоог нэвтрүүлсэн гэж бодож явсан. Гэтэл бахь байдгаараа байна. Өмнө нь очиж байхад 300, 400 хүн хоригдож, шалгагдаж байдаг байсан. Гэвч эргээд 1000 хол давсан хүн шалгагддаг, хоригддог нөхцөл байдал үүссэн байна. Хэдэн жилийн өмнө амьдаар нь тамладаг газар гэж АТГ-ыг шүүмжилдэг байсан. Тэгвэл өнөөдөр 461 дүгээр анги амийг нь тасалдаг газар гэмээр болж. Шалгагдаж байгаа хүн амь насаа хохироох ийм нөхцөл байдал бодитой нүүрлэсэн нөхцөл байдлыг очиж харлаа.

Маш олон эмэгтэйчүүд тэнд шалгагдаж байна. Монгол Улсад эрүү шүүлтийг бүрмөсөн халж, хүний эрхийн нөхцөл байдлыг бүрэн мөрдүүлэх энэ тогтолцоо бидэнд маш чухал. Тийм учраас Монголын энэрэнгүй шүүх Эрдэнэтийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг маш хурдан хэлэлцээд чөлөөлсөн байна. Яг үүн шигээ 461 дүгээр ангид олон жил сараар өмгөөлөх эрхээ хасуулчихсан, жижиг хэмжээний санхүүгийн зөрчил дээр шалгагдаж байгаа эмэгтэйчүүдийг суллахыг шаардаж байна.

Эмэгтэйчүүд, эхчүүдийн баярын өдрөөс өмнө буюу өнөөдөр суллахыг шаардаж байна. Тэднийг суллахыг Монголын энэрэнгүй шүүгчдээс хүсч байна. Бидний тэмцэл хулгай, луйврыг зогсоох, стратегийн орд баялгийг ард түмэндээ авч өгөх. Ард түмэн түүний үр ашгийг зөв хүртэх ийм л тэмцэл юм шүү. Тэрнээс бид хэн нэгэн хүнийг шоронд хийх, хэлмэгдүүлэх, иргэний эрх, хүний эрхийг нь зөрчихийн төлөө нэг ч шаардлага, алхам хийгээгүй.

Гэхдээ бид тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Бидний тэмцэл секунд ч сулрахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

3 Сэтгэгдэл
Emegteichuudiig sulla. Mash hurdan sulla. Bold gishuuniig demjij bn
Болд гишүүнээ хохирогчийн эрхийг яагаад ярихгүй байна вэ
Эмэгтэйчүүд, бизнес хийх гэснийхээ төлөө ялтан болсон хүмүүсийг сулла. Сулла.
Хамгийн их уншсан