Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат:400 сая долларыг ажлын 12 хоногт багтааж олох боломж байгаагүй

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат улс төрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой Оюун-Эрдэнэ сайдын хийсэн мэдээллийг үзсэн. Дутуу зүйл их байна билээ. Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосныг маш зөв гэж харж байна. Энэ бол 2016 оны 6 дугаар сарын 9-ний анхдугаар хуралдааны мэдээлэл. Аж үйлдвэр, үйлдвэр хариуцсан сайдын хувьд энэ асуудлыг хэлэлцүүлэхээр Засгийн газарт оруулсан нь үнэн. Хэлэлцүүлгээр оруулна уу гэсэн бичиг нь байна. Засгийн газар дээр энэ асуудлыг  ч хэлэлцсэн.

Энэ тэмдэглэл дээрээс нэг анхаарал татсан зүйл нь ОХУ-ын “Ростех”-ээс ирсэн бичиг. Энэ бичиг орос хэл дээр байгаа. Монгол хэл дээр орчуулалгүй тараасан байна билээ. Нэг талын мэдээллээр асуудалд хандаж болохгүй.

ЗГХЭГ-аас энэ бичгийн орчуулгын хийж гаргаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл “ОХУ-ын 49 хувийн эзэмшлийг зарах саналтай байна” гэсэн энэ хандсан захианд анхаарал татах нэг өгүүлбэр бий.

 Яагаад төр тэр мөнгийг гаргах боломжгүй болсон бэ гэдэг асуултын хариулт болох тэр өгүүлбэрт “Энэ хувийг зарахын тулд бид төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүйгээр тогтоосон” гэсэн байгаа. Энэ 12 хоног хаалтын өдөр шүү гэдэг өгүүлбэр бий.

Энэ бичиг 2016 оны 6 дугаар  сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Энэ бичиг хэдэнд ирснийг Засгийн газрынхан шүүгээд олчих байх. ОХУ-ын зарах гэж байгаа 49 хувийг Монголын төр эрхзүйн шийдвэр гаргахын тулд, 400 сая долларыг босгохын тулд заасан хугацаанд нь багтаж чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Ярихад амархан. Ярих, хийх хоёрын хооронд асар том зөрүү байдаг гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй.

Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээгүй биш дотроо ярьсан. Миний таницуулга дээр “Санхүү, эдийн засгийн хувьд төр өөрөө худалдаж авах боломжгүй нь үнэн юм байна” гэсэн байгаа. Яагаад гэвэл ээлжит бус чуулган завсарлачихсан байсан. 2016 оны 5 дугаар сарын 20-нд ээлжит бус чуулган хамгийн сүүлийн чуулганаа хийгээд дахин хуралдаагүй завсарласан.

Засгийн газрын нууц тэмдэглэлийн 3 дугаар заалт дээр “УИХ-ын ээлжит бус сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын ээлжит бус чуулган завсарласан тул, гэлээ ч гэсэн Худалдан авсан талаарх УИХ-д танилцуулан хэлэлцээрийг соёрхон батлах хуулиудыг хүчингүй болсонд тооцох асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбатад даалгасан” гэсэн тэмдэглэл бий.

Хэрвээ уламжлалт чанар байсан бол дараагийн шинэ УИХ бүрдэхэд энэ асуудлыг шууд хэлэлцэх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь хийгээгүй, шууд улстөрчид рүү явуулсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг болсон үйл явдлууд нь нотолно. Би сайдын хувьд зарчим, бодлогын шийдэл дээр зогссон. Яагаад гэвэл нэгэнт төр худалдан авах боломжгүй учраас хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэдэг зарчмаар явсан. Монгол Улсад 49 хувь нь орж ирээд Эрдэнэт бүхлээрээ Монголын өмч болох нь улс төрийн зөв шийдэл юм байна гэж үзсэн. Үүнийгээ өнөөдрийг хүртэл би дэмждэг.

Харин 49 хувийн хулгай гэдэг нь өөр асуудал. ОХУ-ын акцаар худалдах саналыг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл огт биш. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Засгийн газрын шийдвэрийг зөв гэж ойлгож байгаа.

Хувийн ч байна уу, төрийн ч байна уу энэ үйлдвэр өнөөдөр зуун хувь Монголын өмч болсон. Цаашид энэ үйлдвэр ажиллахдаа улс төрийн хэлээр биш, эдийн засгийн хэлээр ярьж ажиллаасай гэж хүсч байна.

2016 онд Эрдэнэт үйлдвэр улсад 70 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Харин 2018 онд энэ татвар нь 9 дахин нэмэгдсэн. Тиймээс 49 хувийг Монголдоо авч чадсанаар эдийн засгийн хувьд ашигтай болсон гэдэг нь тоон хэлээр нотолсон нотолгоо бол энэ юм.

 

13 Сэтгэгдэл
ardchilal yarisan heden luivarchid bna aa
aviya gevel zagiin gazar bond gargaadl avna bizdee nuguu l neg mongolchuudiin tolgoig erguulex arga. ur undseeree uxej dald orooroi muusain uxer nmongo;json xuvalznuud tui tui tui
Yagaad Saihanbileg medseer baij mongo bosgood tordoo avaad ogchoogui yum be tegvel?
Монгол улсын Засгийн газар яагаад заавал 12 хоногт багтаа гэсний нь дагуу ажиллах ёстой гэж?! Яагаад тэдний заавраар явах ёстой гэж??! Монголынхоо хуулийн дагуу л ажиллах ёстой биз дээ?!
монголчууд бид ийм юмнуудаар удирдуулж байгаа болохоор л хөгжихгүй байгаа юм .Яагаад гэвэл 49% -ийг хэн ч авсан байсан байлаа ч гэсэн монголын төрд төлдөг татвараа төлөх ёстой. 9 дахин нэмэгдсэн нь Эрднэбат, Сайханбилэг 2-ын гавьяа биш төр авах ёстой татвараа авч байгаа нь тэр . Монголдоо авч ирсэн гэдэг нь ард түмний толгой угааж байгаа юм. Орос .Хятад ХХБ- ч байсан ноогдол ашгаасаа ард нэг ч төгрөг өгөхгүй шүү дээ.
Danhaisan novsh bishee. Danhaisan buldog hav.
chi tegj asuux xen be mal aa?!
чи монгол төрииг төлөөлөх хэн юм бэ энэ газар нутгаа хариинхнаас авч үлдэх гэж олон сайхан эрсээ алдсан тэгэхэд чи монголын төрөөс хулгай хииж байдаг чи хэдэн доллорын хахуул авсан бэ түүнээ хэлчих
chi tegj asuux xen be mal aa?!
Сайханбилэг. Эрдэнэбат 2 хэдий хэмжээний хоронгоор Монгол улс, монголын ард тумний 49%-г худалдан авах хууль есны давуу эрхийг хувийн банканд зарсанаа эртхэн унэнээр нь хулээчих нь дээр дээ! Монгоний хувьд 290 сая доллар нь монгол тороос гаргасан тэр буу хэл ХХБ-наасХХБ-наас гаргасан 110 сая долларыг хэдхэн хоногийн дараа Эрдэнэт уйлдвэрээс гаргаж авсанаар барахгуй монгол банкнаас зузаатгал нэрийн доор оч точноон тэрбум тогрог авч байсныг тогтоочихсон шуу дээ! Тэгэхээр монго бгаагуй гэдэг бол Та 2-ын хувьд хамгийн тэнэг биеэ хамгаалах шалтаг шуу!
Bitgii hudlaa huts danhaisan novsh
Danhaisan novsh bishee. Danhaisan buldog hav.
Яг үнэн
УРЬДЧИЛААД ХХБ ЭРДЭНЭТИЙН 49% АВАХААР БЭЛДСЭН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ:. ТЭНЭГ ХҮНИЙГ ХУУРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЮМ ЯРИХАА ЗОГСОО. НААДАХ ЧИНЬ ЖҮЖИГ. ТА НАР ЯАЖ БООЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГААГ ЧИНЬ АРД ТҮМЭН ОЙЛГОСОН.
Яг үнэн
avsan jilee 70-80 terbum boltloo buursan ene umnuh jiluudees 3-4 dahin baga ,daraagaar ni ussun uuulelt harsan shuu,ingej tatvar tuluhgui bol bolohgui gedgee medej bgaa shuu dee ,enenees ch ihiig tuluh ch bsan ,ihenhiig ni idsen
Хамгийн их уншсан