Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
“АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө”

УИХ дахь АН бүлэг УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас 4 жилийн хугацаатайгаар хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвшүүлэх эрхээс нь хасаж байгаагаа мэдэгдсэн үйл явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд “АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна” гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарч байгаагаа мэдэгдсэнээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тарах эрсдэл үүссэн билээ.

Тэгвэл бүлэг тарах эсэх талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

“Бид хаврын ээлжит чуулганы эхэнд шууд бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Төслөө бэлдээд гарын үсэг зурчихсан байгаа. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид энэ асуудалд хүндэтгэлтэй хандана. Ямар ч асуудал байхгүй. Бүлэг байхгүй боллоо гээд Ардчилсан нам үгүй болно гэсэн үг биш. бид сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдаг хэвээрээ явуулах болно. Гишүүд нь байна, бидний үзэл баримтлал ч байна. Тиймээс цаашдаа эрх баригчдын алдаатай бүх асуудалд дээр өөрсдийнхөө дуу хоолойг хүргээд явахад ямар ч асуудал байхгүй. Зөвлөлийн хэлбэрт шилжээд л явна. Яахав алдагдах боломж нь завсарлага авах асуудал л алдагдах байх. Тиймээс бүлгийн асуудлаар улс төржих ямар ч шаардлага байхгүй” гэв.

1 Сэтгэгдэл
Ардчилсан нам утгагүй болжээ хөөрхий
Хамгийн их уншсан