Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ Өсвөрийн сүмо бөхийн УАШТ  энэ сарын 11-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна   Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
М.Энхболд:Гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье

УИХ-ын гишүүн М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна. 

Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Үндэслэлгүйгээр худал гүтгэж, хүний нэр хүндэд халдах нь хэвийн үзэгдэл мэт болж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх нь Н.Энхбаяр даргын үүрэгт ажил мэт харагдах боллоо. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм.

2017 оны 5 дугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан.

Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье” гэжээ.

2 Сэтгэгдэл
Hoyulaa taarsan taar shuudainuud!
Uuuuuu hulgaich urvavch uuruu garaad irlee odoo shorond yavuulya
Хамгийн их уншсан