Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин:Өгсөн үүрэг даалгаврыг тайлбаргүйгээр шууд гүйцэтгэсэн нь миний бахархлыг төрүүлсэн

"Эко Алтан Заамар"-ын ослын үеэр сайн ажилласан Онцгой байдлын ажилчдыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өрөөндөө хүлээж авч уулзав. Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Төв аймгийн Заамар сумын нутагт болсон ослын үед олон хоног, амаргүй нөхцөлд, мөстэй усанд, хана нурах эрсдэлтэй үед айж эмээлгүйгээр өгсөн үүрэг даалгаврыг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд гүйцэтгэж байсан явдал нь миний бахархлыг төрүүлсэн.

Зөвхөн энэ удаад ч биш. Өмнө нь ч гэсэн 2017 онд Отгонтэнгэр ууланд болсон эмгэнэлт явдал, зудны үеэр, олон газар гарсан түймрийн үед маш сайн ажиллаж үүргээ биелүүлж байсан.

Дөнгөж сая би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, энэ тухай танилцуулсан. Та бүхэнд баяр хүргэж байгааг нь уламжлаарай гэж хэлсэн. Мөн Ерөнхий сайд та бүхэнд баяр хүргэж байгааг надаар дамжуулж уламжилсан.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, сайн гүйцэтгэж байгаа та бүхнийг шагнуулъя гэдэг саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлж байр суурийг нь сонслоо. Ерөнхийлөгч тодорхойлоод оруулаад ирвэл тэр дагуу нь шийдвэрээ гаргана гэсэн. Тиймээс даруйхан тэр тодорхойлолтыг надад өнөөдөр аваад ир. Би Ерөнхийлөгчид гардуулж өгнө” гэлээ.

3 Сэтгэгдэл
shantaajnii said uuriiguu reklamdaha boli chamtai chamgui naaduul chin avarna ajilna
Одон тэмдэг яах вэ,цалин мөнгийг нь нэмэх хэрэгтэй.
Цаг алдалгүй арга хэмжээ авч байгаад талархаж бна.
Хамгийн их уншсан