Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ДАКАР РАЛЛИ-2019" тэмцээнд оролцсон тамирчдын энгэрийг мялаав

Автоспортын олимп хэмээгддэг “Дакар ралли-2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мотоспортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III байрт шалгарсан билээ.

Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Дакар Ралли-2019” тэмцээнд оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нарт "Алтан Очир" одон, ОУХМ Б.Баттөрд "Алтан медаль", сэтгүүлч Б.Ононд "Олимпийн Алдар" одон гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан