Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдсэн МАНАН-г хаацайлж буй Д.Баярмагнайг бид эсэргүүцэж байна”

МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэн төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөллөөс Нийслэлийн Ерөнхий Прокурор Д.Баярмагнай эс үйлдлээрээ дамжуулан шударга бус бүлэглэлийн гар хөл болж, хаацайлан хамгаалж байгаа хэмээн үзэж шаардах бичиг өгөхөөр очсон байна. Гэвч “Д.Баярмагнай прокурор ард түмний өмнө ил гарахаас айж зугтаж худал хэллээ” хэмээн тэд ихэд бухимдангуй байна билээ.

Шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ТАНАА ШААРДЛАГА хүргүүлэх нь.

“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” хөдөлгөөнд нэгдсэн эх оронч ТББ-ууд болон ард иргэдийн төлөөлөлүүд бид бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүдтэйгээ аливаа нам эвсэл, үзэл бодол харгалзахгүйгээр шударга ёсны төлөө нэгдэн тэмцсэний үр дүнд төрд шургалсан “МАНАН бүлэглэл”-ийн толгойлогчийг албан тушаалаас нь буулган авсан билээ.

“Худалдаа Хөгжлийн Банк”-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдуулан, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний мэдэлд ирэх ёстой байсан, ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэтийн 49%”-ийн хувьцааг, МАНАН бүлэглэлтэй хуйвалдан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон олон хуулиудыг зөрчин байж, Төрийн оролцоотойгоор хууль бусаар санхүүжин хувьдаа авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг ЭЦА-ны мөрдөгч Нийслэлийн Прокурорын Газарт гуравдугаар сарын 5-н болон 7-нд тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорьж шалгах саналаа хүргүүлсэн байна.

Гэвч тус газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай та тодорхойгүй шалтгаанаар эс үйлдэл хийж, өнөөдрийг хүртэл ЭЦА-ны мөрдөгчийн гаргасан уг саналуудад прокурорын зүгээс ямар нэгэн тогтоол үйлдэхгүй хав дарж, найман өдөр гацаалаа.
Үндсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн, шударга ёсны төлөө тэмцсэн ард түмний тэмцлийн үр дүнд илэрч, олон түмэнд ил болсон “Эрдэнэтийн 49%-ийн” гэх тодотголтой хэрэгт, Прокурор Д.Баярмагнай таны дээрхи эс үйлдэл нь, хууль, шүүхийн байгууллага үгсэн тохирч, МАНАН бүлэглэлийнхэнд ашигтай байдал үүсгэн, Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан дээрх гурван этгээдийг суллуулж, тэднийг үгээ нэгтгэх, үгсэн хуйвалдах, гэмт хэргийн нотлох баримтуудаа устгах, цаг хожих, олон нийтийг төөрөгдүүлэх, өрөвдүүлэх, Ардчилсан Намын толгойд заларсан улстөрчдөөр хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг ашиглан элдэв мэдэгдэл хийлгэх зэрэг башир аргуудаа хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж бид хардаж байгаа ба үүнд тайлбар хийхийг шаардаж байна.

Нийслэлийн Ерөнхий Прокурор Д.Баярмагнай нь “Эрдэнэтийн 49%”-ийг МУ-ын төр ард түмнээс дээрэмдсэн МАНАН бүлэглэлийг хаацайлж буйг иргэд бид эсэргүүцэж байна!!!

ЭХ САЙХАН МОНГОЛ ОРОНД МИНЬ ШУДАРГА ЁСНЫ НАРАН ҮҮРД МАНДАН БАДАРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЖАРГАЛЫГ ЭДЛЭХ БОЛТУГАЙ!

Жич: Шаардлага гаргасан ТББ-ууд болон иргэдийн төлөөллүүдийг яаралтай хүлээн авч уулзаж тайлбараа хийхийг шаардаж байна.

“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” Хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч ТББ-ууд” гэжээ.

10 Сэтгэгдэл
энэ нөхөрииг халж эрүү үүсгэх хэрэгтэй бас хөрөнгииг хураах хэрэгтэй сахлаас сайн цохьсон байгаа
Huuli shuuhiin ajilchdiin tsaling shudarga sain ajillana geed toriin alban haagchdaas ondor 3-aas deesh say togrog ogdog getel ed maani ydarsan ard tumendee hatuu, darga deedest dolignuur, ugsen huivaldaj 2 nuur gargaj bna, IIMEES ednii TSALING uter turgen BUURUULAH arga shaardlaga bna,
энэ тѳр чинь юу болоод бнаа захын шүүгчээс гуйх болж бна уу тѳр тѳмѳр нүүрээ харуулаач
Нэг хүний амаар хөдөлдөг ЦЕГ аас харин асуух хэрэгтэй Сурагаар бариж хоридог ёс Соц нийгэмийн үед чбайгаагүй юм. Захын Хятад хүртэл баараггүй баримтаар нотолж байж хорьж байна шүү. Орос Америкийн кино үзээрэй Мөрдөн байцаагчидаа. Та нарт Мөрдөөд байцаагаарай гэсэнээс хориод байцаагаарай гэж нэр өгөөгүй байх.Хориод мартчихдаг гэж Гансүх ярьсан шүү
олон түмээн бүү бухимд. энэ амьтныг тэгж бүлтэлзүүлж яах нь вэ. хөөрхий минь ямар аргатай болоод л хэдхэн минутад гаргаад өгдөг тогтоолоо арав шахам хоногоор сунгаж байх вэ. цаана нь их зовлон байгаа, ойлгооч дээ. өөрөө холбоотой байж мэднэ, томилсон хүн нь загнаад байж мэднэ, ивээж тэтгэдэг хүн нь гомдоод байж мэднэ, хамгийн гол нь энэ амьтан ажилтайгаа байх хэрэгтэй байна. за яах вээ, аавын муусайн хүүхдүүдийг алагчлаа л биз, заавал ч шударга байх ёстой биш, энэ амьтан үхлээ бол өнөөдөр загнаад байгаа та нар үхэх юм уу. хөөрхий хөөрхий зовлон их байгаа. ажил албатай л байлгах юмсан, хэрэг төвөгт оруулчихгүй юмсан, хөөрхий хөөрхий
өөр хүнийг бол яллагдагчаар яасан хурдан татдаг билээ. агшин зуур л гаргаад өгдөг. илэрхий ийм үйлдлийг төр засаг харж л байдаг байгаа. арай дэндэж байна шүү
Д Баярмагнай гэх энэ этгээлдийг нэн даруй огцруулах ёстой шүү
Хуульчдыг буруу ажил хийлгэснээс зүгээр тэжээсэн нь дээр
Ard tumen ee demjineeeee temtsenee yalnaaa mongolchuudaa morindoo
Хуулийнхныг ажлыг нь хийлгэхээ болих нь ээ.
Хуульчдыг буруу ажил хийлгэснээс зүгээр тэжээсэн нь дээр
Хамгийн их уншсан